орох
 

Бидний тухай

ЭЙРТИКЕТ компани нь Сөүл, Бээжин, Москва, Берлин, Токио хотуудаар дамжин дэлхийн өнцөг булан бүрт хүрэх 200 гаруй агаарын тээврийн компаний /IATA/ нислэгийн тийзийг борлуулах үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Бид олон улсын нислэгийн тийз бичихийн зэрэгцээ визийн, аялалтай холбоотой мэдээллийн зэрэг олон төрлийн үйлчилгээг хэрэглэгч, үйлчлүүлэгчдэдээ түргэн шуурхай, сэтгэл ханамжийн өндөр түвшинд үзүүлэн ажилладаг.

ЭЙРТИКЕТ компани нь энэ салбарт 2003 оноос эхлэн тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын нислэгийн тийз борлуулагч анхны компаниудын нэг юм. Олон жил ажиллаж туршлага хуримтлуулсан манай хамт олон таны аяллын хэрэгцээнд хамгийн сайн тохирох нислэгийн шийдлийг тодорхойлон өгч таны үнэт цаг, зардлыг хэмнэх хамгийн сайн туслагч тань байж чадна. Манай компани “IATA” буюу “Олон Улсын Агаарын Тээвэрлэгчдийн Холбоо”-ны итгэмжлэгдсэн агент бөгөөд “ТАВАН ТИВД ТАНТАЙ ХАМТ” уриан дор үйл ажиллагаагаа явуулж, үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг эрхэмлэн дээдэлж, харилцан ашигтай байх зарчмыг баримтлан ажиллаж байна. Бидний үйл ажиллагаандаа баримтлан ажиллаж байгаа харилцан ашигтай байх зарчим маань нислэгийн тийзийн боломжит хамгийн хямд үнийг тогтоох замаар үйлчлүүлэгчдэдээ ашигтай нөхцөлийг бий болгох манай хамт олны чин эрмэлзлээр илрэн гарч байдаг.

Гайхамшигтай Хөх Өнгө

Өнгөрсөн хугацаанд бидний хичээл зүтгэл, харилцагч үйлчлүүлэгчдийн маань дэмжлэг туслалцааны үр дүнд үүсэн бий болсон олон улсын нислэгийн шийдлүүд маань хэрэглэгч, үйлчлүүлэгчдээс өндөр үнэлэлт авч байгаагийн нэг илрэл нь гадаад улсын иргэд, төслийн байгууллага, олон улсын байгууллага, элчин сайдын яамдууд манай байнгын үйлчлүүлэгчдийн дийлэнх хэсгийг бүрдүүлдэг явдал юм. Олон улсын нислэгийн хамгийн зөв, оновчтой шийдлийг сонгоход ТАНЫ хамгийн итгэлт туслагч тань байж чадна гэдэгтээ бид эргэлзэхгүй байна.

Танилцуулга  assignment