орох
 

ОНГОЦНЫ ТАСАЛБАРЫГ ХЭЗЭЭ ЗАХИАЛБАЛ ХАМГИЙН ХЯМД БАЙХ ТООЦООГ ХИЙЖЭЭ

Сүүлийн үед амралтаа гадаадад өнгөрүүлэх, бяцхан аялал хийх сонирхолтой хүмүүс нэмэгдэж, гол нь хамгийн хямд зардлаар хэрхэн аялах тухай бодох болжээ.

Google-ээс хамгийн хямд тасалбар асуухаас эхлээд найзуудаасаа, мэддэг хүмүүсээсээ хүртэл асууна. Харин CheapAir.com сайтаас гаргасан зөвлөгөөнд хаашаа явах гэж буйгаас шалтгаалан хамгийн хямд тасалбар авах хугацааг нарийн заажээ.

Тэд 3000 гаруй нислэгийн компанийн нэг сая захиалга дээрээс энэхүү тооцоог гаргасан аж.

Тэгэхээр та:

  • Канад: 66 өдрийн өмнө
  • МексикТөв Америк: 70 өдрийн өмнө
  • Карибын орнууд: 207 өдрийн өмнө
  • Өмнөд Америк: 110 өдрийн өмнө
  • Европ: 160 өдрийн өмнө
  • Африк: 199 өдрийн өмнө
  • Ойрхи Дорнод: 199 өдрийн өмнө
  • Номхон далайн орнууд: 197 өдрийн өмнө
  • Азийн орнууд: 120 өдрийн өмнө захиалахад хамгийн тохиромжтой.

Онгоцны тасалбар гэдэг аяллын зардлын хамгийн үнэтэй хэсэг учраас аялалд гарахаар төлөвлөсөн бол хамгийн хямд тасалбарыг дээрх зааврын дагуу захиалаарай

http://news.gogo.mn/r/224484