орох
 

МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР ОРУУЛАХ, ГАРГАХЫГ ХОРИГЛОСОН БАРААНУУД

Зорчигч та хилээр оруулах, гаргахыг хориглосон болон хязгаарласан барааг зайлшгүй мэдэж байх хэрэгтэй. Хориглосон болон хязгаарласан барааг зохих зөвшөөрөлгүй хил нэвтрүүлснээр та хуулийн хариуцлага хүлээнэ.

Хориглосон бараа: Мансууруулах бодис, тэдгээрийг хэрэглэх, үйлдвэрлэхэд зориулсан багаж хэрэгсэллийг оруулж гаргах, мансууруулах ургамал, судалгаа шинжилгээний зориулалтаас бусад этилийн спиртыг оруулах, пиво ундааны хаягдал лаазнаас бусад хаягдал хар болон өнгөт төмөрлөг /ширэм, төмөр, ган, зэс, гууль, хөнгөн цагаан, тэдгээрийн хайлш/, цутгамал болон анхдагч бусад хэлбэртэй хар болон өнгөт төмөрлөг, зориулалтын дагуу ашиглагдахгүй байгаа хар болон өнгөт төмөрлөгөөр хийсэн сэлбэг, бүтээгдэхүүнийг гаргахыг хориглоно.

 Эмчилгээний зориулалтаар хилээр оруулж ирэх мансууруулах бодис, ургамлыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тодорхойлолтоор хил нэвтрүүлдэг.

Хязгаарласан бараа: Ураны хүдэр ба түүний баяжмалыг гаргах, онцгой хортой химийн бодис, Зайлшгүй хяналтад байх эмчилгээ, урьдчилан сэргийлэх зориулалттай эд эрхтэн, донорын цус, буу, зэр зэвсэг, байлдааны хэрэгсэл, техник, тэдгээрийн эд анги, тоног хэрэглэл, тэсрэх бодисыг оруулж гаргах, Түүх соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг түр гаргах, Ердийн түүх соёлын зүйл, амьтан, ургамал,эрдэс судлал, анатоми, археологи палеон-тологи, угсаатны зүй болон зоос судлалын чиглэлийн олдвор болон цуглуулга, Үржлийн мал, Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, ан амьтны холбогдолтой судалгааны ажлын сорьц, дээж  Мал, амьтны үр хөврөл, бичил биетний өсгөвөрийг гаргах тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг зайлшгүй авах шаардлагатай.

Зорчигч иргэд анхаарал болгоомжтой байж, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж, хэн нэгний гуйлт, ятгалгаар ачаа тээш, эд зүйлс авч явахгүй байхыг Гаалийн ерөнхий газраас онцгойлон анхаарууллаа.

http://news.gogo.mn/advice/1441/51561