Лизинг буюу Lease нь зээлээр олгох гэсэн утгатай англи үг юм. Лизингийн тухай санаа, лизингийн харилцаа нь эрт дээр үеийн түүхтэй гэж түүхчид, эдийн засагчид тэмдэглэдэг. Тухайлбал манай эриний өмнөх 350 оны үед Аристотель "Эзэмших эрхгүйгээр баялгийг ашиглаж болно" гэж өөрийн бүтээлд тэмдэглэсэн байдаг. Энэ нь эзэмшилд байгаа эд хөрөнгөөс тодорхой хэмжээний ашиг орлого олох, өөрөөр хэлбэл тухайн баялаг нь эзэндээ үр шимээ өгч байгаа тохиолдолд жинхэнэ мөн чанар нь илэрнэ гэсэн үг юм. /аливаа хөрөнгийг үр ашигтай болгон хувиргах олон аргын нэгд лизингийн үйлчилгээ ордог/. 11-р зуунд Венецүүд худалдаачдад усан онгоцны моторыг тухайн үедээ маш өндөр үнэтэй эд анги болох Якорыг, 1877 онд Белл компани утасны аппаратыг түрээсээр эзэмшүүлж эхэлсэн бөгөөд энэ нь дэлхийн улс орнуудад өргөн нэвтэрсэн билээ. Манай улсад саяхан хүртэл утасны аппаратыг иргэд байгууллагууд түрээсээр эзэмшиж байсан. Түрээсийн ажилбар эрхэлдэг төрөлжсөн компани 1952 онд америк улсад байгуулагдсан бөгөөд АНУ-ыг Лизинг хэмээх шинэ бизнесийн "эх орон" гэж үздэг юм.
Агаарын хөлгийн тийз борлуулагч, магадлан итгэмжлэгдсэн төлөөлөгч /IATA/ “ЭЙРТИКЕТ” ХХК нь “АРД КРЕДИТ ББСБ” ХХК-тай хамтран Монголд Анх удаа Онгоцны тийзийн лизенгийн /санхүүгийн түрээсийн үйл ажиллагааны болон санхүүгийн түрээс / үйлчилгээг нэвтрүүлж эхэллээ.
Талууд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ түргэн шуурхай, хөнгөлөлт урамшуулалтай хүргэхээр зээлийн /кредит/ картын үйлчилгээг санал болгох, шаардлагатай санхүүгийн хэрэгцээгээ зээлээр авахад нь туслах зорилготой энэхүү хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа. Хэрэглэгч Та манай “ЭЙРТИКЕТ” ХХК-ийн бүх салбаруудаас “АРД КРЕДИТ ББСБ” ХХК-ны 100%-ийн лизингийн зээлд хамрагдах бүрэн боломжтой боллоо.
Харилцах утас: 77774000, 70103434