орох
 

ТУРК ЭЙРЛАЙНСИЙН ҮНЭГҮЙ ЗОЧИД БУУДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ

Европийн шилдэг агаарын тээврийн Турк Эйрлайнс компаний бас нэгэн шилдэг үйлчилгээний талаарх мэдээллийг та бүхэнтэйгээ хуваалцаж байна.
Турк Эйрлайнсаар зорчиж байгаа олон улсын транзит зорчигч нь хамгийн эхний холбогдох нислэгийг сонгоод Станбулд 10 –аас дээш цаг, 2 хүртэлх хоног хүлээж байгаа нөхцөлд (‘Business Class-ийн хувьд 7 цагаас дээш) зочид буудлаар үнэгүй үйлчилнэ. Зорчигчдыг Станбул хот дахь Турк Эйрлайнсийн 4-5 одтой гэрээт буудлуудад буулгах бөгөөд дээрх үйлчилгээг жилийн аль ч улиралд хэдэн ч удаа авч болно.
Зочид буудалд хоноглох нөхцөлийг хангаж байгаа зорчигчид хилээр нэвтэрч “Ирэгсдийн танхим”-аас гарч угтан авагчдын хашлага даган баруун гар тийш эргэж чигээрээ явсаар “Hotel Desk” –т хүрнэ.
Виз авах шаардлагатай орны зорчигчийн визийн асуудлыг Турк Эйрлайнс хариуцахгүй. Үнэгүй зочид буудлын талаарх мэдээллийн дэлгэрэнгүйг (90 212) 444 0 849 дугаарын утаснаас авч болно.
Таны аялалд амжилт хүсэе.
www.airticket.mn
Утас: 70103434,320405, 330405, 315857

https://www.facebook.com/AirTicketllc/