орох
 

ШИНЭ НИСЭХ БУУДЛЫН ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭЛ 99 ХУВЬТАЙ БАЙНА

http://news.gogo.mn/r/196413Улаанбаатар хотын шинэ нисэх буудлын дуусаад байгаа барилга, байгууламжуудад үзлэг хийж, ажлын актуудыг баталгаажуулах техникийн комисс ажиллаж эхлээд байна. 12 дугаар сараас шинэ нисэх буудлын төсөл дээр улсын комисс ажиллаж эхлэх төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Дотоодын хамгийн том суурь бүхий барилга болж байгаа шинэ нисэх буудал нь эхний байдлаар гурван сая хүнд үйлчлэх хүчин чадалтай байх буюу цагийн 1500 хүнд үйлчлэх ачаалал даана. Энэ нь зургаан онгоц хүзүүвчнээс, 13 онгоц талбай дээрээс нисэх бүрэн хүчин чадалтай байна гэсэн үг юм. Нэг цагт дээд тал нь 300 хүнтэй, таван онгоц нэгэн зэрэг хөөрөх боломжтой байх талаар дээрх төслийн захирал мэдээллээ.

Эхний суурилагдсан хүчин чадлыг буюу гурван сая зорчигчийг эдийн засгийн тооцооллоор 2024 онд Улаанбаатар хотын шинэ нисэх буудал хүлээн авах бол 2032 онд зорчигчдын тоо 4.8 сая давж, таван сая хүнд дөхөх юм байна.

Энэ үед нисэх буудлыг өргөтгөж, хүзүүвчний тоог 20 хүртэлх хэмжээнд нэмэгдүүлэх боломжтойгоор барьж байгаа ажээ. Төслийн баг Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдаж байгаа олон улсын шинэ нисэх буудлыг ирэх оны нэгдүгээр сард хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа буюу төслийн нийт гүйцэтгэл 99 хувийг даваад байна.