орох
 

2025 оны дэлхийн хамгийн их ахиц гаргасан нисэх буудал

Чингис хаан нисэх буудал дэлхийн хамгийн их сайжирсан 10 буудлын нэгээр шалгарлаа

2025 оны дэлхийн хамгийн их ахиц гаргасан нисэх буудлуудын жагсаалтад Монгол Улсын Чингис хаан олон улсын нисэх буудал анх удаа багтжээ. Энэхүү жагсаалтыг агаарын тээврийн салбар дахь нэр хүнд бүхий Skytrax байгууллага гаргадаг бөгөөд зорчигчийн үйлчилгээ, аюулгүй байдал, технологийн шийдэл зэрэг олон үзүүлэлтээр үнэлдэг юм.

Монгол Улсын хувьд энэ нь олон улсын агаарын тээврийн салбарт гаргаж буй томоохон амжилтын нэг бөгөөд тус буудал нь Казаxстаны Алматы, Тайландын Бангкок, Их Британийн Лондон Гатвик, Тайванийн Таоюань зэрэг бүс нутгийн томоохон төвүүдтэй зэрэгцэн үнэлэгдсэн байна.

https://mrt.gov.mn




Table './airticke_airticket/global_visitors' is marked as crashed and should be repaired