орох
 

АЯЛАЛД ГАРАХ ГЭЖ БУЙ ХҮН БҮРД ХЭРЭГТЭЙ ЗӨВЛӨГӨӨ

Аялал бол өөрийгөө болон дэлхий ертөнцийг таних алхам, амьдралын эрч хүчээ сэргээх гайхалтай мөч билээ. Гэвч аялалд гарахад бэлтгэл ажил маш их бөгөөд бэлтгэл дутуугаас болж ямар нэг эрсдэл үүсэж болзошгүй. Иймд танд аялалд гарахаасаа өмнө заавал хийх зүйлсийг сануулахаар энэхүү нийтлэлийг бэлтгэлээ.

1. Аяллын маршрутаа нарийн төлөвлөх

Хаана байрлах, ямар газруудаар зочлох, тэдгээр нь хоорондоо хэр хол зайтай вэ гэдгийг тодорхойлж аяллын маршрутаа төлөвлөх нь цаг хугацааг төдийгүй таны санхүүд ч хэмнэлттэй. Үүнийг тооцоолоход Google Maps таны найдвартай туслах байх болно.

2. Цаг агаарын мэдээг үргэлж шалгах

Аяллын үеэр цаг агаар ямар байхыг урьдчилан мэдсэнээр хувцас болон бусад хэрэгтэй зүйлсээ тохируулан бэлдэхэд тустай. Өвлийн улиралд халуун орон руу явах гэж байгаа бол эндээс явахдаа өвлийн хувцсаа хаана үлдээхээ шийдэх, эсвэл аяллын чухал үзвэр үзэх өдөр бороотой байвал үзэх өдрөө хойшлуулах зэрэг шаардлагатай арга хэмжээг цаг агаараа харж байгаад шийдээрэй.

3. Ойр зуурын эм, анхан шатны тусламжийн хэрэгсэл авч явах

Толгой өвдөх, дотор муухайрах, жижиг гэмтэл бэртэл гарвал эмийн сан хайж цаг алдахын оронд анхан шатны тусламж үзүүлэх ойр зуурын эм болон бусад жижиг хэрэгслүүдээ авч яваарай. Хоол тохирохгүйгээс болж гэдэс өвдөх, гүйлгэх, халуун хүйтэн агаар харшсанаас болж хоолой өвдөх нь хамгийн түгээмэл тохиолддог өвчлөлүүдийн нэг.

4. Роуминг үйлчилгээгээ идэвхжүүлэх

Мэдээж аялалд гарах гэж байгаа хүн бүрийн хувьд харилцаа холбоогоо хэрхэн зохицуулах нь хамгийн их толгой өвтгөдөг зүйлсийн нэг. Аяллын туршид дуудлага, мессэж, датандаа санаа зоволгүй аялахыг хүсвэл роуминг үйлчилгээгээ идэвхжүүлээрэй.

Дуудлага болон мессэж хүлээн авах үйлчилгээ Юнителийн бүх дугаарт идэвхтэй байдаг бөгөөд нэмэлт төлбөргүй байдаг. Харин интернет ашиглахын тулд та дата багц идэвхжүүлэх шаардлагатай бөгөөд дата багц дууссан тохиолдолд нэмэлт төлбөр бодогдохгүй тул төлбөр өндөр гарна гэж санаа зовох шаардлагагүй. Unitel апп-аасаа багцын мэдээллийг харж, роуминг үйлчилгээгээ идэвхжүүлээрэй.

5. Төсвөө нарийн тооцоолох

Аяллын бүх зардлаа урьдчилан тооцоолж ойролцоогоор гарах нийт төсвөө урьдчилан  тооцоолж санхүүгийн бэлтгэлтэй байгаарай. Аяллын үеэр гэнэтийн тооцоолоогүй зардал гарах магадлал өндөр тул тооцоолж буйгаасаа илүү мөнгөтэй явахыг зөвлөж байна. Ингэхдээ бүх мөнгийг бэлэн эсвэл бэлэн бусаар авч явахгүй байхыг зөвлөж байна. Бэлэн мөнгө болон олон улсын карт (Visa, Mastercard, Unionpay гэх мэт) аль алиныг нь авч явахыг зөвлөж байна.

6. Аяллын адаптер авч явах

Аялж буй улсын тань залгуур ямар оролттой байдгийг аялахаасаа өмнө судлаад түүнд тохирох хувиргагч авч яваарай. Мөн powerbank-аа байнга цэнэгтэй байлгаж, гарахдаа үргэлж авч яваарай. Аяллын чухал мөчүүдээ зураг, бичлэг болгон буулгах гэтэл утас цэнэггүй байвал онцгүй шүүдээ.

7. Аяллын даатгал хийлгэх

Нислэг хойшлогдохоос авахуулаад л аяллын үеэр юу ч тохиолдож магадгүй. Тиймээс аяллын даатгал хийлгэж өөрийгөө санхүүгийн болон бусад эрсдэлээс хамгаалаарай. Гэнэтийн эрүүл мэндийн зардал, нислэг цуцлагдсаны нөхөн олговор гээд ямар ч хүндхэн мөчөөс эвтэйхэн гаргах зүйл бол даатгал шүү.

8. Соёлтой аялах

Бид нэг л дэлхийд амьдарч байгаа хүмүүс. Тиймээс хүний өөрийн улс гэлтгүй байгаль орчноо хайрлаж, хог хаягдлаа зориулалтын газар хаяарай. Мөн олон улсын хүмүүстэй харьцахад таны үйл хөдлөл, хандлагаар манай улсыг төсөөлөх тул хаа ч явсан биеэ зөв авч яваарай гэж хүсье.

Аялалд нь арвин их адал явдал хүсье.




Table './airticke_airticket/global_visitors' is marked as crashed and should be repaired