орох
 

Korean Air компани онгоц буухаас 40 минутын өмнө бүхээгийн үйлчилгээгээ зогсоодог болжээ

Өмнөд Солонгосын үндэсний агаарын тээвэрлэгч Korean Air компани онгоц буухаас 40 минутын өмнө бүхээгийн үйлчилгээгээ зогсоодог болох шийдвэрийг Даваа гарагт зарлажээ.

Сүүлийн үед зорчигч тээврийн нисэх онгоцнууд агаарын хүчтэй донсолгоонд орох болсонтой холбоотой аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор ийм шийдвэр гаргасан байна.

Ингэснээр бүхээгийн ажилтнууд онгоц буухын өмнө зорчигчдын аюулгүй байдалд илүү их анхаарал тавих боломжтой болох ажээ. Korean Air өмнө нь бүхээгийн үйлчилгээгээ онгоц буухаас 20 минутын өмнө зогсоодог байсан юм.

Тавдугаар сарын 21-нд Singapore Airlines компанийн онгоц Лондон хотоос Сингапурын чиглэлд нисэх үедээ агаарын хүчтэй донсолгоонд орсноос нэг зорчигч амиа алдаж, олон арван зорчигч хүнд бэртэж байв.

Энэ долоо хоногийн Даваа гарагт Мадрид хотоос Уругвайн нийслэл Монтевидео хотын чиглэлд нисэж байсан Air Europa компанийн онгоц бас ийм тохиолдлын улмаас Бразилд ослын буулт гүйцэтгэжээ.

Тус онгоцны 30 зорчигч бэртсэн байна.

Сүүлийн жилүүдэд иргэний агаарын тээвэрт ийм осол нэмэгдсэн нь дэлхийн дулаарлын улмаас агаарын дээд давхаргад салхины хурдны өөрчлөлт нэмэгдсэнтэй холбоотой гэж мэргэжилтнүүд үздэг.

https://ikon.mn




Table './airticke_airticket/global_visitors' is marked as crashed and should be repaired