орох
 

Хар салхинаас үүдэн маргаашийн УБ-Сөүл-УБ, УБ-Пусан-УБ чиглэлийн нислэгүүдийг цуцаллаа

Солонгосын хойгийг чиглэн ирж буй “Канүн” хар салхины аюулаас сэргийлэх болон нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны шаардлагын дагуу  наймдугаар сарын 10-ны өдрийн Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ301/302, ОМ303/304, Улаанбаатар-Пусан-Улаанбаатар чиглэлийн ОМ311/312 нислэгүүдийг тус тус цуцалжээ.

БНСУ-ын цаг агаарын нөхцөл байдал, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас Сөүл, Пусан чиглэлийн дээр дурдсан нислэгүүдийг цуцалж байгаад хүлцэл өчье хэмээн МИАТ ТӨХК-иас мэдээллээ.

МИАТ ТӨХК нь Нислэг саатлын журмын дагуу тийз буцаах хураамжаас чөлөөлөх ба харин тийзийн өдөр болон чиглэл солиулах тохиолдолд зорчигчдыг тухайн суудлын ангиллын үнийн дүнгийн  зөрүүг төлөхийг анхаарууллаа.

Эх сурвалж: МИАТ ТӨХК

https://gogo.mn