орох
 

7-р сарын 28-ны өдрийн нислэгүүдийн шинэчилсэн цагийн хуваарь

Хөшгийн хөндий дэх Чингис Хаан олон улсын нисэх буудал орчимд өчигдөр буюу 2023 оны 7-р сарын 27-ны өдөр гэнэтийн хүчтэй аадар бороо, мөндөр орж, агаарын хөлөг хөөрч, буух зурвас дээр их хэмжээний мөндөр хуримтлагдан, МИАТ ТӨХК-ийн 1 ширхэг В767-300, 2 ширхэг В737-800 маягийн агаарын хөлөг мөндөрт цохиулсны улмаас OM307, OM7311, OM7073 аяллын нислэгүүдийн хуваарьт цаг хойшилсон билээ.

МИАТ ТӨХК-ийн инженер техникийн ажилтнууд шуурхай горимоор ажиллан мөндөрт цохиулсан дээрх агаарын хөлгүүдэд төлөвлөгөөт бус техник үзлэгийг хийж В767-300 болон JU-1015 бүртгэлийн дугаартай В737-800 агаарын хөлгийн аюулгүй ажиллагаа, нислэгт тэнцэх бүрэн бүтэн байдлыг хангаж, саатсан нислэг болох ОМ307 аяллын нислэгийг 7-р сарын 27-ны өдрийн 23:40 цагт Сөүл хотын чиглэлд, ОМ7311 аяллын нислэгийг БНСУ-ын Муан хотын чиглэлд 23:25 цагаас тус тус хөөргөсөн байна.

Харин JU-1088 бүртгэлийн дугаартай В737-800 агаарын хөлгийн техник үзлэгийг үргэлжлүүлэн гүйцэтгэж байна.

Байгалийн давагдашгүй хүчин зүйл, гэнэтийн хүчтэй аадар бороо, мөндрийн улмаас хуваарьт нислэгүүд саатаж, зорчигч Та бүхэнд хүндрэл учруулсандаа дахин хүлцэл өчье. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийг ойлгон хүндэтгэлтэй хандсан зорчигч Та бүхэнд гүн талархал илэрхийлж байна.

7-р сарын 28-ны өдрийн нислэгүүдийн шинэчилсэн хуваарийг хүргэж байна.

- Сөүл чиглэлийн ОМ301 аяллын нислэг 11:50 цагт Чингис Хаан олон улсын нисэх буудлаас хөөрч, 16:00 цагт Инчон ОУНБ-д буух,

- Токио чиглэлийн ОМ501 аяллын нислэг 08:45 цагт Чингис Хаан ОУНБ-аас хөөрсөн ба Нарита ОУНБ-д 14:40 цагт буух,

- Хонконг чиглэлийн ОМ297 аяллын нислэг 9:30 цагт Чингис Хаан ОУНБ-аас хөөрсөн ба Хонконг ОУНБ-д 13:50 цагт буух,

- Сөүл хотын ОМ7301 аяллын нислэг Чингис Хаан ОУНБ-аас 20:30 цагт хөөрч, 7-р сарын 29-ний өдрийн 00:40 цагт Инчён ОУНБ-д буух,

- Сөүл хотын ОМ309 аяллын нислэг 20:40 цагт Чингис Хаан ОУНБ-аас хөөрч, Инчён ОУНБ-д 7-р сарын 29-ний өдрийн 00:50 цагт буух,

- Бээжин хотын ОМ223 аяллын нислэг 21:15 цагт Чингис Хаан ОУНБ-аас хөөрч, Капитал ОУНБ-д 23:25 цагт буухаар тус тус төлөвлөн ажиллаж байна.

МИАТ ТӨХК