Монгол, Катарын хооронд шууд нислэг үйлдэх боломжтой болсон талаар Зам, Тээврийн Хөгжлийн Яамнаас мэдээллээ.
Ингэснээр Монгол Улс 40 дэх улстайгаа агаарын харилцааны гэрээ байгуулж, шууд нислэг үйлдэх боломжтой болж байгаа аж.
Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт "Улаанбаатараас Ойрх Дорнод, Хойд Африк, Булангийн орнууд руу хурдан шуурхай зорчигч, ачаа тээвэрлэх боломжтой болов.
Монгол, Катарын хооронд шууд нислэг үйлдэх хоёр улсын Засгийн газар хоорондын Агаарын тээврийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
Энэхүү хэлэлцээр байгуулагдсанаар хоёр улс хооронд аялал жуулчлал, бизнес, худалдаа эдийн засгийн харилцаа хөгжих маш том боломж бий болох юм. Ялангуяа, Монголоос шинэ эко мах, хушны самар өндөр үнээр экспортлох, зундаа 50-60 градус хүрч халдаг Арабын орнуудаас Монголын сэрүүн зунаар амрах боломжууд нээгдэнэ гэж харж байна.
Дэлхийд агаарын тээврийн үйлчилгээгээрээ нэгдүгээрт ордог Катар эйрвэйзээр монголчууд үйлчлүүлнэ. Ийнхүү Монгол Улс 40 дэх улстайгаа агаарын харилцааны гэрээ байгуулж, шууд нислэг үйлдэх боломжтой болж байна" хэмээжээ.