орох
 

ЯАРМАГИЙН ЗАМЫГ ЭНЭ САРЫН 22-Н ХҮРТЭЛ ХӨДӨЛГӨӨНИЙГ ӨӨРЧИЛХӨӨР БОЛЛОО.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар Яармагийн авто замд явган хүний нүхэн гарц байгуулахаар болсон.

Энэ хүрээнд авто замыг сэтэлж, бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэх шаардлагатай тул “Хүннү молл”-ын баруун урд талын уулзвараас “Шинэ өргөө” хороолол хүртэлх 200 метр замын хөдөлгөөний зохион байгуулалтыг өнөөдрөөс эхлэн түр хугацаагаар өөрчилж байна. Тодруулбал,

  • Наймдугаар сарын 1-11-ний хооронд зүүнээс баруун чиглэлийн,
  • Наймдугаар сарын 11-22-ны хооронд баруунаас зүүн тийш чиглэсэн хөдөлгөөний зохион байгуулалтад тус тус өөрчлөлт оруулах юм гэж Нийслэлийн Сургалт, Судалгаа, Олон Нийттэй Харилцах Газраас мэдээлж байна.

Иймд "Чингис Хаан" Олон Улсын Нисэх буудлыг зорьж буй иргэд нислэгийн цаг болон замын ачааллыг харгалзан тооцохыг анхааруулж байна. 

Нимлэгийн тийзийн захиалга: 77774000 утсаар лавлана уу.