орох
 

“МИАТ“ ТӨХК ӨӨРИЙН ӨМЧИЙН В767-300ER АГААРЫН ХӨЛӨГТЭЙ БОЛЛОО

МИАТ ТӨХК нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа ашиглаж байгаа JU-1021 бүртгэлийн дугаартай B767-300ER агаарын хөлгийн түрээсийн төлбөрийг хугацаанаас нь өмнө барагдуулж 2022 оны зургаадугаар сарын 16-ны өдрөөс эхлэн өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авчээ.

"АНУ-ын EXIM банкны баталгаатай зээлийг хугацаанаас нь өмнө төлж барагдуулж, Монгол Улсын гадаад өрийг тодорхой хэмжээгээр буруулж, Монгол Улсын Засгийн газар болон Сангийн яамны өмнө хүлээсэн үүргээ биелүүллээ.

В767-300ER агаарын хөлгийнхөө гадаад зээлийг хааж дуусгаснаар ОХУ, Украин улсын хооронд үүсээд байгаа асуудлаас шалтгаалан Франкфурт чиглэлийн нислэгийн зай 2 талдаа 5 орчим цагаар уртассан байсныг багасгаж хуучин хэвээр нь байлгах боломж бүрдлээ.

Өөрөөр хэлбэл манай Франкфурт чиглэлийн нислэг эргээд ОХУ-ын агаарын хилээр дамжин өнгөрөх боломжтой болж байна. Энэ нь МИАТ компанид Европын чиглэлийн нислэгийн зардлыг бууруулах төдийгүй зорчигч үйлчлүүлэгчийн цаг завыг хэмнэж байгаа юм" хэмээн мэдээллээ.

https://ikon.mn

 

 

 

 




Table './airticke_airticket/global_visitors' is marked as crashed and should be repaired