орох
 

2022 оны 7-р сарын 5-ны өдрөөс эхлэн AIR CHINA нислэг үйлдэнэ

AIR CHINA 6-р сарын 25-ны өдөр албан ёсны вэб сайтдаа 2022 оны 7-р сарын 5-ны өдрөөс эхлэн Монгол улсаас Хятад улс руу нисэх нислэгээ сэргээж, Улаанбаатар-Бээжин чиглэлийн СА902 нислэгээр Хятад руу зорчих зорчигчдод тодорхой дүрэм журмын дагуу үйлчилгээ үзүүлэхээр болсноо зарлалаа.

Уг журмаар БНХАУ-д зорчигч иргэн нислэг эхлэхээс 48 болон 24 цагийн өмнө ПГУ буюу PCR шинжилгээ, 12 цагийн өмнө түргэвчилсэн шинжилгээг тус тус өгч сөрөг хариутай бол ниснэ. БНХАУ-с Монгол улсад суугаа ЭСЯ-с QR code өгч баталгаажуулна.

Дэлгэрэнгүй мэдээллийг AIR CHINA-гийн албан ёсны хуудас буюу https://www.airchina.com.cn/.../info_and.../158653.shtml -аас аваарай.