Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс, БНХАУ-ын агаарын хилийг нээх тухай хэлэлцсэн байна. Цар тахлын улмаас 26 сарын өмнө Монгол Улс-БНХАУ хоорондын агаарын тээврийг зогсоосон юм. Харин 2022 оны зургаадугаар сарын 1-нээс Монгол Улс БНХАУ руу агаарын хилээ нээхээр болсон байна. Улмаар Шанхай, Бээжингээс бусад хотууд руу долоо хоногт нэг удаа нислэг үйлдэхээр болжээ. Тодруулбал, МИАТ компани Гуанжоу руу, Aero Mongolia компани Хөх хот руу нислэг үйлдэх юм байна.
Нислэг үйлдэх үед мөрдөх тусгаарлалтын горимыг зургаадугаар сарын 1-нээс өмнө олон нийтэд зарлах юм байна.
НИСЛЭГИЙН ТАЛААРХИ МЭДЭЭЛЛИЙН МАНАЙ 77774000 УТСААР ЛАВЛАНА УУ.