орох
 

МИАТ ТӨХК-ийн Боинг 767-300 агаарын хөлөг зургаадугаар сараас Франкфурт руу долоо хоногт таван удаа шууд ниснэ

Улаанбаатар-Франкфурт чиглэлд зургаадугаар сараас эхлэн долоо хоногт таван удаа нислэг үйлдэхээр болсныг МИАТ ТӨХК-аас мэдэгдлээ.

Тодруулбал, Даваа, Мягмар, Лхагва, Баасан, Бямба гарагт Боинг 767-300 агаарын хөлгөөр зогсолтгүй шууд нисэхээр болсон байна.

Эргэн сануулахад, Засгийн газрын тавдугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаар Франкфуртийн чиглэлийн нислэгийг нэмэгдүүлж, МИАТ ТӨХК-д татаас өгөхөөр шийдвэрлэсэн билээ.

https://ikon.mn