орох
 

БНСУ-РУУ ЗОРЧИХ ИРГЭД БҮРТГЭЛ ХИЙЛГЭВЭЛ ТУСГААРЛАГДАХГҮЙ

Өмнөд Солонгост очсон гадаадын иргэдийг Covid-19 халдвараас шалтгаалж тусгаарлаж байгаа. Тэгвэл ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэж гадаад иргэдийг тусгаарлахаа больж,  бусад орны адил агаарын хилээ нээж эхлэхээр болсон байна.

БНСУ-д Covid-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх вакцин хийлгэж "COOV" аппликешнд бүртгүүлсэн иргэд өнөөдрөөс эхэлж тусгаарлагдахгүй.

ВИЗ ОЛГОЛТЫГ ХЯЗГААРЛАХТАЙ ХОЛБООТОЙ ХУДАЛ МЭДЭЭЛЛЭЭС СЭРГИЙЛНЭ ҮҮ

Өмнөд Солонгосын засгийн газар нь хилээр нэвтрэн орж ирэх Covid-19 цар тахлын урсгалыг хаах зорилгоор зорчих визний шалгах процессыг чангатгах, виз олголтыг хязгаарлах арга хэмжээг аван хэрэгжүүлж буй аж. Одоогоор тус бодлогыг цуцлах болон сулруулах тухай ямар нэгэн шийдвэр гараагүй байна.

Үүнтэй холбоотойгоор ирэх сараас эхлэн "Виз олголтын хязгаарлалт цуцлагдан, виз олгож эхэллээ" гэх мэт худал мэдээлэлд автан, хохирол амсахгүй байхыг анхааруулжээ.

Түүнчлэн дээрх асуудлын үнэн бодит мэдээллийг БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны вэбсайт болон виз мэдүүлгийн төв (KVAC), бусад албан ёсны төлөөлөн гүйцэтгэх байгууллагаас авахыг хүссэн байна. Мөн тус улсад оршин суугаа монголчууд цар тахлын үед хариуцлагагүй бас найдваргүй байгаа талаар Өмнөд Солонгос дахь Гадаад иргэдийн эрхийг хамгаалах төвөөс мэдэгдсэн. Тиймээс Өмнөд Солонгос руу зорчих болон тухайн улсад байгаа иргэд хуулийн дагуу хариуцлагатай зорчиж, ажил хөдөлмөр эрхлэхийг мөн сануулсан байна.

https://news.mn




Table './airticke_airticket/global_visitors' is marked as crashed and should be repaired