орох
 

КАЗАХСТАН УЛС РУУ ГУРАВДАГЧ ОРНООР ДАМЖИН ЗОРЧИНО.

Бүгд Найрамдах Казахстан Улсын коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх комиссын шийдвэрээр Монгол Улсын иргэд Казахстан Улс руу 15 хоногт нэг удаа агаарын замаар визгүй нэвтрэх буюу дамжин өнгөрөх боломжтой боллоо.

Ингэхдээ, манай хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэж эхлээгүй байгаа тул Монгол Улсын иргэд зөвхөн гуравдагч улсаар дамжин тус улс руу зорчих юм.

Казахстан Улсын хилийн авто замын боомтын зорчих хөдөлгөөнд тавьсан хязгаарлалт хүчин төгөлдөр үргэлжилж байгаа тул манай иргэд хилийн авто замын боомтоор зорчих боломжгүй хэвээр байна гэж Гадаад харилцааны яамны Консулын албанаас мэдээллээ.

https://gogo.mn