орох
 

ГАДААД РУУ ЯВАХДАА PCR ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУГ ЗААВАЛ ЦААСААР АВЧ ЯВНА.

Хэрэв гадаад руу явах гэж байгаа бол нисэхийнхээ өмнөх өдөр PСR шинжилгээ өгөх нь оновчтой гэж ХӨСҮТ-өөс зөвлөв. Учир нь олон орон 48-72 цагийн доторх хариуг шаарддаг байна.

           Засгийн газрын шийдвэрээр манай улс шар бүсэд шилжсэн, хил нээлттэй болсонтой холбоотойгоор сүүлийн өдрүүдэд монголчууд гадаад руу зорчих нь элбэг болжээ. Иймд "Гадаад орон руу чартер нислэгээр зорчих болон Ковид-19 PСR шинжилгээ, иргэдийн зонхилон зорчиж байгаа улс орнуудын тавьж буй хилийн шаардлага" сэдвээр ХӨСҮТ-ийн Нэгдсэн лабораторийн албаны дарга, доктор Б.Бумдэлгэр, Эрт сэрэмжлүүлэг хариу арга хэмжээ авах нэгжийн дарга, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Н.Сувдмаа нар зөвлөгөө мэдээлэл өгсөн юм.

Иргэд зорчих гэж буй тухайн улс орныхоо хил дээр ямар шаардлага шалгуур тавьж байгаа талаар цахимаар хайлт хийх боломжтой, мөн нислэгийн билет авахдаа сайтар лавлаж үнэн зөв мэдээлэл авч амжилттай зорчихыг зөвлөв.

Гадаад руу зорчих гэж буй иргэдэд зөвхөн ХӨСҮТ-ийн Төв лаборатори, Интермэд лаборатори 2-т өдөр бүр PСR шинжилгээг хийдэг байна. Гадаад паспортын нүүр хэсгийг хуулбарлаж очиж шинжилгээ өгдөг байна. Мөн ихэнх улс орон 72 болон 48 цагийн хугацаатай PСR шинжилгээ шаарддаг тул дамжин нисэх улс зэрэг цаг хугацаагаа зөв тооцож шинжилгээ өгөхийг анхаарууллаа. Нисэхийнхээ өмнөх өдрийн 08:30-11:00 цагийн хооронд шинжилгээ өгвөл тухайн өдрийн 22:00 цагаас хойш хариуг ХӨСҮТ-өөс бичгээр олгох боломжтой юм байна.

Шинжилгээний хариу gerege болон e-mongolia цахим системд ордог ч гэлээ гадаадын улс орнууд заавал цаасан хэлбэрээр шаардаж байгаа юм. Иймд ХӨСҮТ-ийн тусгай логотой цаасан дээр хэвлэж өгдөг байна. Иймд албан хариу бичгээ ХӨСҮТ-өөс 22:00 цагаас хойш ирж аваарай, гадаадад заавал цаасан хариу шаарддаг гэдгийг Нэгдсэн лабораторийн албаны дарга, доктор Б.Бумдэлгэр анхааруулав. PСR шинжилгээний төлбөр нь 50 мянган төгрөг байна гэж мэдээллээ. 

https://www.presscenter.mn

ХАРИЛЦАХ УТАС: 77774000