орох
 

МОНГОЛ УЛС ХИЛЭЭ НЭЭЖ, ВАКЦИНЫ БҮРЭН ТУНТАЙ ЖУУЛЧДАД НЭЭЛТТЭЙ ОРОН БОЛЛОО.

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдсан ба Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж байна.

Тэрээр "Монгол Улсын Засгийн хуралдаж цар тахлын улбар шар түвшинг ШАР түвшинд шилжүүлж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцлах нөхцөл байдал бүрдлээ. Нийт зорилтот бүлгийн 92 хувь, 3-р тунд 52 хувь, 4-р тунд 90 мянган орчим иргэн вакцинд хамрагдлаа. Халдвар хамгааллын эрсдэлийн үнэлгээнд тулгуурлаж манай улс Олон улсын зорчих хөдөлгөөнд бүрэн нээлттэй улс болж байна.

Монголын төр захиргааны байгууллага, хувийн хэвшил, аялал жуулчлалын байгууллага, жуулчдыг саадгүй хүрэлцэн ирэхэд бид хамтдаа хичээнгүйлэн ажиллах болно. Монгол Улс 2020 оны 11-р сараас эхлэн нийт долоон удаагийн хөл хорионд 79 хоногийг өнгөрөөсөн, мөн улаан, улбар шар буюу гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд байлаа.

Бид хоёр жилийн дараа ийнхүү шар түвшинд шилжиж байгаа ч халдвараас өөрийгөө болон бусдыг хамгаалах хариуцлагаа ухамсарлана хэмээн итгэж байна. Цар тахлын хугацаанд алдсан боломжоо нөхөх байр суурин дээрээ хатуу зогсох болно. Хамтдаа хичээж цар тахлыг даван, эдийн засгаа сэргээнэ гэдэгтээ итгэлтэй байна" гэлээ.




Table './airticke_airticket/global_visitors' is marked as crashed and should be repaired