орох
 

ЗОРЧИГЧДЫН АНХААРАЛД: Гадаадаас ирсэн бүх иргэнийг ГУРАВ хоног тусгаарлана

Засгийн газрын өнөөдрийн /2021.12.22/ хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу гадаадын аль ч улсаас ирж буй бүх иргэнийг гурав хоног тусгаарлахаар боллоо.

Учир нь өнөөдрийн байдлаар дэлхийн 90 гаруй улсад КОВИД-19-ийн омикрон хувилбар илрээд байна. 11 сарын 27-ноос хойш гадаадаас ирсэн иргэдээс 180 эерэг тохиолдол илрээд байна.

Иргэдийг гэрийн тусгаарлалтад байлгаж тусгаарлалтын дөрөв дэх хоногт шинжилгээ авч байгаа ч шинжилгээнд хамрагдах нь 30 хувьтай байна.