
Коронавируст халдварын шинэ "Омикрон" хувилбар гарсантай холбогдуулан УОК-ын Нэгдсэн шуурхай штабын томилгоот бүрэлдэхүүн, ЭМЯ-ны Шуурхай баг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд хуваарьт нислэгүүдэд хяналт хийн ажиллаж байна.
Түүнчлэн гадаадаас ирж буй нислэгийн зорчигчдоос ХӨСҮТ-ийн баг шинжилгээ авч, нэвтрүүлж байгаа юм.