орох
 

ИХ БРИТАНИ КОВИДЫН УЛААН ЖАГСААЛТААС МОНГОЛ УЛСЫГ ХАСЛАА

Их Британийн эрх баригчид Ковидын улаан жагсаалтаас Монгол Улсыг хасчээ. Тус улс улаан жагсаалтад ордог орнуудын тоогоо 54-өөс долоо болгон бууруулсан байна. Энэхүү жагсаалтад багтсан улс орноос ирсэн жуулчид зочид буудалд 10 хоног тусгаарлагдах ёстой байв. 

Аравдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн уг журам хэрэгжиж эхлэх юм байна. 

Дараах 47 улсыг улаан жагсаалтаас хасчээ. Үүнд:

Афганистан, Ангола, Аргентин, Боливи, Ботсвана, Бразил, Бурунди, Кабо Верде, Чили, Конго (Бүгд Найрамдах Ардчилсан Улс), Коста Рика, Куба, Эритреа, Эсватини, Этиоп, Францын Гвиана, Гүрж, Гайана, Индонез, Лесото, Малави, Майотте, Мексик, Монгол, Монтенегро, Мозамбик, Мьянмар, Намиби, Балба, Парагвай, Филиппин, Реюньон, Руанда, Сейшелийн арлууд, Сьерра Леон, Сомали, Өмнөд Африк, Судан, Суринам, Танзани, Тайланд, Тринидад ба Тобаго, Тунис, Уганда, Уругвай, Замби, Зимбабве.

Эдгээр улс орнуудаас буцаж ирсэн, коронавирусний вакциндаа бүрэн хамрагдсан британичууд тусгаарлагдах шаардлагагүй болжээ. Харин вакцины бүрэн тунд хамрагдаагүй бол дээрх журам үйлчлэхгүй бөгөөд урьдын адил 10 хоног тусгаарлагдах юм байна.

Улаан жагсаалтад Хаити, Панам, Венесуэл, Доминиканы Бүгд Найрамдах Улс,  Колумби, Перу, Эквадор зэрэг долоон улс үлджээ.  

Эх сурвалж: ВВС