орох
 

ГАДААДАД ЗОРЧИХ ИРГЭД PCR ШИНЖИЛГЭЭ ӨГӨХДӨӨ АНХААРАХ ЗҮЙЛС

Халдварт өвчин судлалын үндэсний төв гадаад оронд зорчигч иргэдийн PCR шинжилгээг авч байгаа бол шинжилгээ өгөхдөө анхаарах зүйлсийг хүргэж байна.

- Нислэгээс 24-48 цагийн өмнө 09:00-13:00 цагийн хооронд шинжилгээ өгсөн байх шаардлагатай.

- ХӨСҮТ-ийн амбулаторийн цахим бүртгэлд бүртгүүлж, хоёр давхрын Нян судлалын лабораторийн сорьц авах хэсэгт хүсэлтээ өгнө. 

- Өгөгдсөн маягтад гадаад паспортын мэдээллээ гаргацтай, гүйцэд, зөв, англиар бичих ба холбогдох утасны дугаараа бичнэ. 

- Шинжилгээ өгсөнөөс хойш хариуг 24 цагийн дараа англи хэл дээр бланкаар олгоно.

- Шинжилгээний хариугаа авахдаа бичигдсэн өөрийн мэдээллээ шалгаж авахыг  ХӨСҮТ-ээс анхаарууллаа.