орох
 

ТУРК УЛС РУУ ЗОРЧИХ ИРГЭД PCR ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ ШААРДЛАГАГҮЙ БОЛЛОО

Монгол Улс өчигдөр буюу зургаадугаар сарын 1-нээс эхлэн хилээ нээсэн. Тодруулбал манай улсын иргэд хил нь нээлттэй байгаа Турк, Австрали, АНУ, Эмират, Грек, Киргиз, Тайланд, Индонез, Бразил, Египет, Энэтхэг зэрэг 10 гаруй улс руу зорчих боломжтой болж байна.

Турк улс руу зорчихоор төлөвлөж буй иргэд PCR шинжилгээ өгөх шаардлагагүй боллоо. Тус улс руу зорчихоор төлөвлөж буй монгол иргэдийн хувьд доорх бичиг баримтыг бүрдүүлэх шаардлагатай юм байна. Үүнд:

  • Вакцины бүрэн тундаа хамрагдаад 14 хоносон үүнийгээ англи хэл дээрх гэрчилгээ
  • Сүүлийн 6 сарын хугацаанд Ковид-19 вирусын халдвар аваад эдгэрсэнийгээ батлах тамгатай англи хэл дээрх тодорхойлолт. 

Үүнээс гадна Туркийн хилээр нэвтрэхээс 48 цагийн өмнө хийлгэсэн эсрэг биетийн англи хэл дээрх шинжилгээний СӨРӨГ гэсэн хариутай зорчигчдыг мөн зөвшөөрч байгаа аж.  

Зорчигчид нислэг болохоос 72 цаг дотор https://register.health.gov.tr/ холбоосоор өөрийн хувийн мэдээллээ бөглөж QR code гаргаж авсан байх ёстой гэдгийг мөн анхаарна уу. 

https://gogo.mn