орох
 

ХУВААРЬ: Энэ сард тусгай үүргийн 12 нислэг үйлдэж, 1,920 иргэнээ татан авна

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ гуравдугаар сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, 1920 иргэнээ татан авна. Тодруулбал, 

  • Гуравдугаар сарын 02-нд Сөүл-Улаанбаатар
  • Гуравдугаар дугаар сарын 04-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
  • Гуравдугаар сарын 05-нд Нурсултан-Улаанбаатар
  • Гуравдугаар сарын 11-нд Токио-Улаанбаатар
  • Гуравдугаар сарын 12-нд Сөүл-Улаанбаатар
  • Гуравдугаар сарын 15-нд Токио-Улаанбаатар
  • Гуравдугаар сарын 17-нд Франкфурт-Улаанбаатар
  • Гуравдугаар сарын 18-нд Франкфурт–Улаанбаатар
  • Гуравдугаар сарын 24-нд Сөүл-Улаанбаатар
  • Гуравдугаар сарын 25-нд Токио-Улаанбаатар
  • Гуравдугаар сарын 28-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
  • Гуравдугаар сарын 31-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэнэ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

 Тусгай үүргийн нислэгээр ирж буй иргэдийг тусгаарлах байранд 10, гэрийн тусгаарлалтад 4 хоног буюу нийт 14 хоногийн хугацаанд тусгаарлана.

https://ikon.mn