орох
 

Бельги, Люксембург улстай харилцан визгүй зорчих хэлэлцээр байгуулна

Ирэх дөрвөн жилд буюу 2020-2024 онд Словени, Бельги, Нидерланд, Люксембург, Мальдив, Гүрж, Эмират зэрэг улстай харилцан визгүй зорчих хэлэлцээр байгуулж, визгүй зорчих улсын тоог 70-аас доошгүйд хүргэнэ гэж Гадаад харилцааны сайд Н.Энхтайван хэллээ.

Тэрбээр ирэх дөрвөн жилд Гадаад харилцааны яамны зүгээс авч хэрэгжүүлэх 10 гол зорилтыг танилцуулах үеэр ийнхүү мэдэгдсэн юм. Манай улсын хувьд 2020 оны тавдугаар сарын байдлаар 23 улс руу бүх төрлийн, 34 улс руу дипломат болон албан паспорттой монгол иргэд визгүй зорчих боломжтой байна.

Дашрамд дурдахад Бельги, Люксембург улсууд нь Шенгений гишүүн улсад хамаардаг юм. 

Д/д Улс орон Зорчих нөхцөл, визгүй зорчих хугацаа, Хүчин төгөлдөр болсон огноо
1 Хятад Бүх төрлийн паспортаар 30 хүртэл хоног хүртэл / 1989.03.30
2 Филиппин Бүх төрлийн паспортаар 21 хүртэл хоног хүртэл / 1994.05.13
3 Малайз Бүх төрлийн паспортаар 30 хүртэл хоног хүртэл / 1994.06.06
4 Казахстан Бүх төрлийн паспортаар 90 хүртэл хоног хүртэл / 1994.12.02
5 Израйль Бүх төрлийн паспортаар 30 хүртэл хоног хүртэл / 1996.03.12
6 Хонконг/БНХАУ/ Бүх төрлийн паспортаар 14 хүртэл хоног хүртэл / 1998.06.18
7 Киргиз Бүх төрлийн паспортаар 90 хүртэл хоног хүртэл / 1999.12.04
8 Куба Бүх төрлийн паспортаар 30 хүртэл хоног хүртэл / 2001.10.08
9 Макао/БНХАУ/ Бүх төрлийн паспортаар 90 хүртэл хоног хүртэл / 2004.07.03
10 Лаос Бүх төрлийн паспортаар 30 хүртэл хоног хүртэл / 2007.10.14
11 Tайланд Бүх төрлийн паспортаар 30 хүртэл хоног хүртэл / 2008.01.13
12 Беларусь Бүх төрлийн паспортаар 90 хүртэл хоног хүртэл / 2013.09.04
13 Турк Бүх төрлийн паспортаар 30 хүртэл хоног хүртэл / 2013.10.10
14 Серби Бүх төрлийн паспортаар 90 хүртэл хоног хүртэл / 2013.11.08
15 ОХУ Бүх төрлийн паспортаар 30 хүртэл хоног хүртэл / 2014.09.03
16 Бразил Бүх төрлийн паспортаар 90 хүртэл хоног хүртэл / 2015.09.21
17 Индонез Бүх төрлийн паспортаар 30 хүртэл хоног хүртэл / 2016.03.22
18 Сингапур Бүх төрлийн паспортаар 30 хүртэл хоног хүртэл / 2017.06.08
19 Украин* Бүх төрлийн паспортаар 90 хүртэл хоног/Албан ёсны урилгатай тохиолдолд/
20 Аргентин Бүх төрлийн паспортаар 90 хүртэл хоног хүртэл / 2018.02.19
21 Уругвай Бүх төрлийн паспортаар 30 хүртэл хоног хүртэл / 2018.06.10
22 Чили Бүх төрлийн паспортаар 90 хүртэл хоног хүртэл / 2018.12.29
23 Узбекистан Бүх төрлийн паспортаар 30 хүртэл хоног хүртэл / 2019.02.01
ДИПЛОМАТ, АЛБАН ПАСПОРТ
24 Румын Дипломат, албан паспортаар 30 хоног хүртэл / 1974.10.14
25 БНАСАУ Дипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 1986.11.14
26 Словак Дипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 1992.06.26
27 Чех Дипломат паспортаар 90 хоног хүртэл / 1992.06.26, 2011.07.29
28 Вьетнам Дипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2000.01.07
29 Мексик Дипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2001.11.09
30 Энэтхэг Дипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2005.12.23
31 Болгар Дипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2011.01.18
32 Кипр Дипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2011.03.30
33 Польш Дипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2011.06.29
34 БНСУ Дипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2012.05.31
35 Камбож Дипломат, албан паспортаар 30 хоног хүртэл / 2012.08.27
36 Кувейт Дипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2013.04.16
37 Перу Дипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2013.04.30
38 ХБНГУ Зөвхөн Цахим дипломат паспортаар 90 хоног хүртэл / 2013.05.08
39 Бруней Дипломат, албан паспортаар 14 хоног хүртэл / 2013.07.01
40 Колумб Дипломат, албан паспортаар 30 хоног хүртэл / 2013.09.23
41 Франц Дипломат паспортаараар 90 хоног хүртэл / 2013.10.26
42 Мьянмар Дипломат, албан паспортаар 30 хоног хүртэл / 2013.11.18
43 Эстони Зөвхөн Цахим дипломат паспортаар 90 хоногхүртэл / 2014.04.28
44 Латви Дипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2014.06.12
45 Итали Дипломат паспортаар 90 хоног хүртэл / 2014.07.14
46 Туркменистан Дипломат, албан паспортаар 30 хоног хүртэл / 2015.06.03
47 Унгар Дипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2016.05.18
48 Япон Дипломат паспортаар 30 хоног хүртэл / 2016.11.15
49 Балба Дипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2016.12.1, 2017.01.18
50 Албани Цахим дипломат, цахим албан паспорт 90 хоног хүртэл / 2017.03.30
51 Хорват Дипломат, албан паспортаар 30 хоног хүртэл / 2017.04.26
52 Мальта Дипломат, албан паспортаар 30 хоног хүртэл / 2018.02.08
53 Литва Дипломат, албан паспортаар 30 хоног хүртэл / 2018.04.29
54 Швейцарь Дипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2018.06.16
55 Азербайжан Дипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2019.02.07
56 Армян Дипломат, албан паспортаар 30 хоног хүртэл / 2019.06.02
57 Грек Дипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2020.05.10

БУСАД ХӨНГӨЛӨЛТ

58 АНУ Монгол Улсын иргэдэд 3-10 жилийн хугацаанд олон удаа зорчих виз олгоно. 2001.07.06
59 ИБУИНВУ Монгол Улсын иргэдэд 1 удаа 6 сар хүртэл хугацаагаар суурьших эрхтэй, 6 сараас 10 жилийн хугацаатай олон удаа зорчих виз олгохоор, Их Британийн Дипломат паспорт эзэмшигч иргэд Монгол Улсад 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчихоор харилцан тохиролцсон. 2009.06.29
60 Канад Монгол Улсын энгийн паспорттай иргэдэд 10 жил хүртэлх, дипломат болон албан паспорттай иргэдэд 4 жил хүртэлх хугацааны олон удаагийн виз олгоно. 2013.06.04
61 Япон Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын иргэдэд 3 хүртэлх жилийн хугацаатай /нэг удаа 15 хүртэлх хоног/ "Богино хугацааны олон удаагийн виз" олгох шийдвэр гаргасан. 2015.08.10
62 Швейцарь Монгол Улсын энгийн паспорттай иргэдэд 3-5 жилийн хугацаатай олон удаа зорчих виз олгоно. 2018.06.16
Бусад оронд визтэй зорчино

* Монгол Улс болон Украин Улсын иргэд харилцан зорчиход 1979 онд байгуулсан “Иргэд харилцан визгүй зорчих нөхцөлийг хөнгөвчлөх тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” үйлчлэх бөгөөд иргэд албан ёсны урилга авсан байх шаардлагатай.

https://gogo.mn




Table './airticke_airticket/global_visitors' is marked as crashed and should be repaired