орох
 

ОХУ дахин гурван оронтой агаарын хилээ нээлээ

ОХУ дахин гурван улстай харилцан агаарын хилээ нээлээ. Тус улс Серби, Куба, Япон улстай агаарын харилцаагаа сэргээж, Швейцар, Беларусь, Арабын Нэгдсэн Эмират болон Мальдив улсууд руу нислэгийн тоогоо нэмэгдүүлэхээр болсон байна.

Москва - Белград /Серби/, Москва - Кайо-Коко /Куба/ болон Москва - Санта-Клара /Куба/ чиглэлийн нислэгийг долоо хоногт хоёр удаа, Япон улс руу арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс Москва - Токио болон Владивосток - Токио чиглэлд нисэхээр боллоо. 

Коронавирусийн халдварын улмаас ОХУ олон улсын нислэгүүдээ зогсоосон. Тэгвэл өнгөрсөн зунаас тус улс Беларусь, Казахстан, Киргиз, Өмнөд Солонгос, Египет, Арабын нэгдсэн Эмират, Турк, Их Британи, Швейцар, Танзани болон  Мальдив улс руу нислэгээ сэргээсэн юм. 

Тус улсад одоогийн байдлаар коронавирусийн халдварын нийт 1,3 сая тохиолдол илрээд байгаа бөгөөд, хоногт 239 хүн нас барж, нийт нас барагсдын тоо 23205-д хүрээд байна. 

Дэлхий даяар коронавирусийн 38 сая гаруй тохиолдол илэрч, 1 085 411 хүн нас баржээ. 

https://gogo.mn