орох
 

Гэрийн тэжээвэр амьтантайгаа аялж буй зорчигчдын анхааралд

УОК-ийн шийдвэрийн дагуу үйлдэгдэж буй тусгай үүргийн нислэгээр тэжээвэр амьтантайгаа аялж буй зорчигч өөрийн хайртай амьтнаа COVID-19 вирусийн шинжилгээнд хамруулж, халдвар тусаагүй, эрүүл гэдгийг баталсан шинжилгээгүй бол Монгол Улсын хилээр нэвтрүүлэх боломжгүй болохыг Мал эмнэлгийн ерөнхий газраас манай компанид мэдэгдлээ.

Иймд зорчигч Та бүхэн хайртай амьтантайгаа хамт аялахын өмнө вирусийн шинжилгээнд хамруулаарай.

Дашрамд дурдахад зорчигч Та өөрийн тэжээвэр амьтантайгаа хамт аялах тохиолдолд Монгол Улсын хилээр нэвтрүүлэхээс өмнө Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5 дахь хэсэгт заасан олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг урьдчилж авсан байх шаардлагатай бөгөөд хэрвээ дээрх гэрчилгээг аваагүй тохиолдолд шууд устгалд оруулах хуулийн зохицуулалттайг анхаарна уу.

https://www.facebook.com/MIAT.Official.Page/