
Өнөөдөр дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна.
1979 оны есдүгээр сард Испани улсын Торремолинас хотод болсон НҮБ-ын харьяа “Дэлхийн аялал жуулчлалын байгууллага” (ДАЖБ)-ын ерөнхий ассамблейн III чуулганаас жил бүрийн есдүгээр сарын 27-ны өдрийг “Дэлхийн аялал жуулчлалын өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэжээ.
1980 оноос ДАЖБ-ын гишүүн 154 орон энэхүү өдрийг тэмдэглэж ирсэн юм.
Манай улс ДАЖБ-д 1990 онд гишүүнээр элсэж, 2007 оноос уг өдрийг салбарын хэмжээнд тэмдэглэж ирсэн байдаг.