орох
 

ОХУ дөрвөн улс руу нислэгээ сэргээлээ

Оросын холбооны улсын Засгийн газар Беларусь, Казахстан, Киргиз болон Өмнөд Солонгос улсын иргэдэд цар тахлын улмаас тогтоогоод байсан хязгаарлалтаа цуцалснаа мэдэгдлээ. 

"Эдгээр улсын иргэд болон оршин суух зөвшөөрөлтэй хүмүүсийг агаарын хяналтын цэгээр дамжуулан ОХУ-д нэвтрэхийг зөвшөөрнө. Түүнчлэн Оросын иргэд эдгээр улс руу чөлөөтэй нисэх боломжтой" гэжээ.

Нислэгийг долоо хоногт нэг удаа хийхээр төлөвлөж байна. Есдүгээр сарын 21 буюу өнөөдрөөс эхлэн Казахстан (Нур-Султан), Киргиз (Бишкек), Беларусь (Минск) хотууд руу нисэх бол Өмнөд Солонгос (Сөүл) руу хийх нислэгээ есдүгээр сарын 27-ноос эхлүүлэх гэнэ.

Эдгээр улсуудтай нислэгээ сэргээх шийдвэрийг есдүгээр сарын 18-ны өдөр болсон коронавирусийн халдвартай тэмцэх шуурхай штабын хуралдаанаар гаргажээ. ОХУ гадаадын улс орнуудтай хийх нислэгээ гуравдугаар сарын сүүлээр зогсоосон юм. Өнгөрсөн наймдугаар сарын 1-нээс Их Британи, Танзани, Турк улсуудтай, наймдугаар сарын 15-наас Швейцар улстай нислэгээ сэргээжээ.

https://gogo.mn/r/dyoq6?fbclid=IwAR1tUo2WpyS3P--T9GLgfBkrXduXHo2ndEIAhRz-tIqPZYnPqbSR2QU50lc