орох
 

“Спутник V“ вакциныг иргэний эргэлтэд оруулж байна

ОХУ-ын Эрүүл мэндийн яамны Гамалеин нэрэмжит Халдвар судлал ба микробиологийн ШУ-ны судалгааны төвийн бүтээсэн COVID-19 вирусний эсрэг "Гам-Ковид-Вак" (Спутник V) вакцин иргэний эргэлтэд орлоо. Энэ тухай өнөөдөр тус улсын ЭМЯ-ны хэвлэлийн албанаас мэдээлжээ.

Росздравнадзор хяналтын лабораторид вакцинд чанарын шаардлагатай туршилт хийсэн бөгөөд ойрын хугацаанд орон нутагт нийлүүлж эхэлнэ. Энэ шатны иргэний эргэлт гэдэгт эрсдэлт бүлэг буюу эмч, багш нар хамрагдаж байна. Бүлэгт хийх вакцинжуулалт дараагийн шатны клиникийн туршилтуудтай зэрэгцэн явагдах юм.

 Бүх үйлдвэрлэлийн хүчин чадлаа ашиглахад Орост жилдээ 80 сая тун вакцин үйлдвэрлэнэ гэж Гамалайн төвийн захирал Александр Гинцбург ярилаа.

http://eagle.mn/r/75998?fbclid=IwAR05Ib7K_7GTqw1SS9w8rl7RamnL1QpbmZBypShWmjU901cT_u_fQiwzdy8