орох
 

BOEING 737 ОНГОЦНЫ ДАЛАЛВЧИН ДЭЭР ГАРЧ СУУСАН ЭМЭГТЭЙ

Наймдугаар сарын 31-ний өдөр Украины нийслэл Киев хотын Борисполь олон улсын нисэх буудалд нэгэн сонирхолтой хэрэг гарчээ.

Ukraine International Airlines (UIA) компанийн онгоцоор Туркийн Анталья хотоос Киевт ирсэн зорчигчдын дундаас нэг эмэгтэй зогсож байсан нисэх онгоцны ослын хаалгыг дэлгэж, далавчин дээр нь гарч суусан байна.

Нөхөр, хүүхдүүдтэйгээ аялж явсан энэ эмэгтэй онгоцны дотор хэтэрхий халуун байсан тул сэрүүцэхээр гарснаа тайлбарлажээ.

Нисэх буудлын албаныхан эмэгтэйг шалгаад ямар нэг согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглээгүй, эрүүл байсныг тогтоосон байна.

Boeing 737 онгоцны далавчин дээр гарч суусан эмэгтэйг UIA компани дахин хэзээ ч өөрийн онгоцоор үйлчлэхгүй байх шийдвэр гаргажээ.

Мөн түүнд өндөр торгууль оноож болзошгүй байгааг компанийн захиргаа мэдэгдсэн байна.