орох
 

Наймдугаар сард АНУ, БНКУ зэрэг улс руу нэмэлтээр 4 нислэг үйлдэх боломжийг судалж байна гэв

Улсын онцгой комиссын шийдвэрээр энэ сард 14 удаагийн тусгай нислэг үйлдэн 3,500 орчим иргэнээ татан авна.

Үүний хүрээнд наймдугаар сарын 1-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 260 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгуулаад байна.

Наймдугаар сард үйлдэгдэх нислэгийн хуваарь:

  1. 08 дугаар сарын 01-нд Сөүл-Улаанбаатар
     
  2. 08 дугаар сарын 05-нд Сиатл-Улаанбаатар
     
  3. 08 дугаар сарын 06-нд Шинэ Дели-Улаанбаатар
     
  4. 08 дугаар сарын 07-нд Токио-Улаанбаатар
     
  5. 08 дугаар сарын 08-нд Франкфурт-Улаанбаатар
     
  6. 08 дугаар сарын 10-нд Прага-Улаанбаатар
     
  7. 08 дугаар сарын 14-нд Сөүл-Улаанбаатар
     
  8. 08 дугаар сарын 15-нд Сөүл -Улаанбаатар/транзит
     
  9. 08 дугаар сарын 20-нд Истанбул-Улаанбаатар
     
  10. 08 дугаар сарын 21-нд Франкфурт-Улаанбаатар
     
  11. 08 дугаар сарын 22-нд Сөүл-Улаанбаатар
     
  12. 08 дугаар сарын 24-нд Токио-Улаанбаатар
     
  13. 08 дугаар сарын 26-нд Франкфурт-Улаанбаатар
     
  14. 08 дугаар сарын 27-нд Сидней-Улаанбаатар чиглэлд тусгай нислэг үйлдэнэ.

Мөн тусгаарлах байрны хүрэлцээ зэргийг харгалзан АНУ, Бүгд Найрамдах Казахстан Улс зэрэг улс руу нэмэлтээр дөрвөн нислэг үйлдэх боломжийг судалж байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.