
Гадаад дахь иргэдийг татан авахтай холбогдуулан УОК-ын Шуурхай штабт 13,000 гаруй өргөдөл гомдол, мэдээлэл ирсэн байна.
Түүчнлэн иргэдийн зүгээс татан авалтын үйл явцыг иргэдэд ил тод нээлттэй болгох талаар шаардлагыг тавьж байгааг үндэслэн УОК-оос менежментийн өөрчлөлт хийхээр болжээ. Үүнд:
- Гомдол мэдээлэл бүрт хариу өгч шийдвэрлэх, нийтэд зарлах,
- Гадаад дахь дипломат байгууллагуудад иргэдийн гаргасан хүсэлт, дарааллыг тухайн багууллагууд ямар нэг хэлбэрээр ил тод байрлуулах,
- Иргэн өөрийн дарааллыг харах боломжтой болгохыг УОК-иос шаардаж, ажиллах аж.
Иргэд УОК-ын ШШ-ын 18001105, 318277, 223454 дугаарын утсаар гомдол, мэдээлэл өгөх боломжтой гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.