орох
 

Долдугаар сард төлөвлөсөн тусгай үүргийн таван нислэг

Улсын онцгой комиссын шийдвэрээр долдугаар сарын 16-наас өмнө тусгай үүргийн таван нислэг үйлдэж, гадаадад байгаа иргэдээ эх оронд нь авчрахаар болсон.

1. Долдугаар сарын 2-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэл /Зөвхөн БНСУ-д байгаа иргэдээ авна./

2. Долдугаар сарын 4-ний өдөр Япон-Улаанбаатар чиглэл

3. Долдугаар сарын 7-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэл /Зөвхөн БНСУ-д байгаа иргэдийг татан авна/

4. Долдугаар сарын 9-ний өдөр Станбул-Улаанбаатар чиглэл /Турк болон Европт байгаа иргэдээ татан авчирна/

5. Долдугаар сарын 15-ны өдөр Сөүл-Улаанбаатар /Транзит зорчигчдыг авна/ хуваарийг баталжээ.

Харин өндөржүүлсэн бэлэн байдлыг долдугаар сарын сүүлээр цуцлах эсэх нь тодорхойгүй байгаа тул цаашид хийх тусгай үүргийн нислэгийн хуваарь хараахан гараагүй байгаа юм.

Өнөөдрийн байдлаар дэлхийн улс орнуудаас нийт 10 мянга 355 иргэн эх орондоо буцах хүсэлт өгөөд байна. Ялангуяа АНУ, Япон, БНСУ-д гацсан иргэд олон байгаа учраас эдгээр улс руу нислэг үйлдэх давтамжийг нэмэгдүүлээд байгаа билээ.

Тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийн анхааралд:

Эх орондоо ирэх иргэд дараах шаардлагыг хангахыг албаныхан анхаарууллаа. Үүнд,

-Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50 мянган төгрөг буюу нийт 1 050 000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30 мянган төгрөг буюу нийт 630 мянган төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлөх.

-Төлбөр хийхдээ тухайн иргэний регистрийн дугаар, овог нэр болон байрны төлбөр гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.

-Тусгаарлах байрны төлбөрөө урьдчилан төлөөгүй иргэдийг онгоцонд суулгахгүйг анхаарах.

-Тусгаарлах байр руу хүргэх автобусны зардал болох 10 мянган төгрөгийг “Авто тээврийн үндэсний төв”-ийн Төрийн банкны 340004009911 тоот дансанд тушаасан байхыг анхааруулж байна.