орох
 

ИСТАНБУЛ, ДЕЛИ хот рүү тусгай үүргийн нислэг үйлдэнэ

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг

Өнөөдрийн байдлаар дэлхийн 46 улсаас 10,836 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргаад байна. 

Ойрын хугацаанд Турк, Энэтхэг улсаас иргэдээ татан авах чиглэлийг УОК-оос өгсөн. 

Үүний дагуу маргааш Туркийн Истанбул руу тусгай үүргийн нислэг хийж, 170 орчим монгол иргэнийг татан авна. Мөн ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй иргэдийг татах авах төлөвлөгөөг боловсруулж, эхний ээлжид

Улаан-Үд хотоос 202 иргэнийг 14-нд, Эрхүүгээс 200 орчим иргэнийг 15-нд татан авахаар төлөвлөөд байна. Зөвхөн бүртгүүлсэн иргэд Алтанбулаг боомтоор орж ирэх боломжтой. Өмнө нь тавьж байсан шаардлагууд болох шинжилгээ өгсөн байх, тусгаарлах байрны төлбөрөө төлсөн байх ёстой. Цаашид ОХУ-ын бусад хот, нутаг дэвсгэрээс иргэдээ татах төлөвлөгөөг ойрын хугацаанд танилцуулна.

Түүнчлэн Энэтхэг улс руу тавдугаар сарын 18-нд тусгай үүргийн нислэг хийж, иргэдээ татахаар болсон. Зай хол учир тавдугаар сарын 19-нд Улаанбаатарт ирэх байх гэж төлөвлөж байна. 

Яг одоогийн байдлаар Энэтхэг улс дахь ЭСЯ тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийн нэрсийг баталгаажуулж байгаа" гэв.