орох
 

КОРОНАВИРУС ГЭЖ ЮУ ВЭ?

Коронавирус гэж юу вэ?

Корона буюу Титэм вирус нь анх 1960 онд илэрсэн бөгөөд хэд хэдэн төрөл зүйлтэй юм. Хөнгөн хэлбэрийнх ч байдаг ба хүнд хэлбэрийн хүний амийг авч байсан төрөл зүйл ч байсан байна.

БНХАУ-д дэгдээд байгаа КоронаВирус нь шинэ төрөл бөгөөд илүү хүнд хэлбэрийнх гэдэг нь тогтоогдоод байгаа билээ. Мөн бусад 7-н улс оронд илэрсэн тохиолдол бүртгэгдээд байна. Шинэ төрлийн корона вирус нь SARS гэгддэг амьсгалын замын хурц халдварт өвчний вирустэй төстэй бөгөөд SARS нь олон удаагийн тохиолдлоор хэдэн мянган хүний аминд хүрч байсан билээ.

Корона вирус нь хэд хэдэн хэв шинжид хуваагдах бөгөөд сүүлийн 20 жилд олныг хамарсан 3 удаагийн дэгдэлт болжээ. Уг дэгдэлтүүд нь тус вирусын өөр өөр хэв шинжээр үүсгэгдсэн байдаг.

Шинэ буюу 3 дахь дэгдэлт нь 2019 оны 12 сарын сүүлээр БНХАУ-ийн Хубей мужид илэрсэн 2019-nCoV гэж нэрлэгдсэн тохиолдол юм.

Уг өвчнөөр эрсдэлт бүлэг болох өндөр настай, архаг суурь өвчтэй хүмүүс илүү хүндээр өвдсөн, нас барсан мэдээлэл илүүтэй байна.

Анх 2002 онд SARS Co-V (Severe acute respiratory syndrom), 2012 онд MERS Co-V (Middle east respiratory syndrom) гэж нэрлэгдсэн дэгдэлт гарч олныг хамарсан, түргэн тархац бүхий амьсгалын замын хүнд үрэвслийг үүсгэж үхэлд хүргэсэн тохиолдлууд бүртгэгджээ.

14 хоног хүртэл нууц үедээ байж, ханиадны шинж тэмдгээр эхлэн богино хугацаанд амьсгалын дутагдлаар хүндрэх аюултай.

Сүүлийн 14 хоног дотор БНХАУ-д аялсан, ханиадны шинж тэмдэг бүхий өндөр халуунтай тохиолдолд ХӨСҮТ-д хандахыг зөвлөж байна.

Урьдчилан сэргийлэлт

  • Гарын ариун цэврийг сахиж, амны хаалтыг зөв, зохистой хэрэглэх
  • ЭМЯ, ДЭМБ, ХӨСҮТ зэрэг төрийн захиргааны болон мэргэжлийн төв байгууллагуудын зөвлөмжийг нийтээрээ дагаж мөрдөх
  • Олон нийтийн газраар явахгүй байх
  • Корона-вирусын халдвар бүртгэгдсэн улс оронд аялсан хүнтэй уулзахгүй байх

https://www.intermed.mn/view




Table './airticke_airticket/global_visitors' is marked as crashed and should be repaired