Коронавирусын дэгдэлттэй холбоотой улсын онцгой комисс (дарга : Шадар сайд Ө.Энхтүвшин, орлогч дарга БХЯ-ны сайд Н.Энхболд) хуралдаж 2 сарын 1-ний өдөр тогтоол гарсан байна.
Тогтоолд Монгол улсын иргэд 3 сарын 2 хүртэл БНХАУ ( Хонконг, Макао, Тайвань мөн орно) руу зорчихыг хориглосон тухай тусгасан ба тогтоолын агуулга тодорхой бус байгаа тул тус чиглэлд хойшлуулашгүй шалтгаантай явах зорчигчид хэрхэн хилээр гарах талаар Буянт-Ухаа дахь хилийн 218 дугаар анги (утас 89220218) болон хил хамгаалах ерөнхий газар (утас 266828 ) руу холбогдон дараах мэдээллийг авлаа.
Үүнд :
1. Зайлшгүй явах, хойшлуулашгүй шалтгаантай хувь хүн, бизнесийн байгууллагын ажилтан 3 сарын 2-ны өдрийг хүртэл улсын онцгой комиссын даргын зөвшөөрлөөр (албан бичиг авах байх ...) хилээр гарах боломжтой.
2. Төрийн ажлаар явж буй төрийн албан хаагч нь тус чиглэлд явах тохиолдолд хилээр гарах боломжтой ба энэ тохиолдолд томилолтын хуудас, хурлын хуваарь, урилга, төрийн албан хаагчийн үнэмлэх гэх мэт холбогдох бүх бичиг баримтыг биедээ авч явах шаардлагатай.
3. Тайваньд (БНХАУ, Хонконг, Макао мөн орно) сурдаг оюутан нь өөрийгөө оюутан гэдэгээ батлах бичиг баримттай тохиолдолд хилээр гарах боломжтой.
Улсын онцгой комисс