орох
 

ОНГОЦОНД СУУХДАА ӨМСӨХ ХАМГИЙН ТОХИРОМЖГҮЙ ХУВЦАСНУУД

Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад 2019 оны байдлаар энэ жил хамгийн олон тооны хүн онгоцоор үйлчлүүлсэн гэх судалгааны үр дүн гарсан. Нэг сараас хойш гэхэд 4.6 тэрбум хүн онгоцоор үйлчлүүлээд байна. Мэдээж  үргэлж нааш цааш явах ажилтай, онгоцны буудал, онгоцыг хоёр дахь гэрээ болгосон хүмүүс ч байдаг.

Тэр хүмүүс олон жилийн туршлаган дээр суурилж, юу өмсөж явах, юу авч явах зэргээ тун сайн мэднэ. Тийм ч учраас ямар ч саадгүй зорчиж, онгоцноос ядарч буух биш, харин ч амарч байгаад бууж ирдэг гэдэг шүү. Тэгвэл эдгээр туршлагатай хүмүүсийн зөвлөснөөр онгоцонд суухдаа өмсөж болохгүй хувцас гэж байх аж. Чухам ямар хувцаснуудыг хэлдэг болохыг хамтдаа мэдэж авцгаая.

Бариу хувцас

Нисэх үед бидний биед бүхэлдээ стресст ордог. Жижиг сандал дээр олон цаг суух явах, агаарын даралтын өөрчлөлт зэрэг нь цусны урсгалыг хэвийн ажиллахад сөргөөр нөлөөлдөг. Үүн дээр нэмээд бариу хувцас асуудлыг улам бүр дордуулна.

Тиймээс онгоцоор нисэхдээ аль болох сул, биед тухтай хувцас сонгон өмсөх хэрэгтэй.

Өндөр өсгийтэй гутал

Хэдийгээр та өндөр өсгийт дээр ямар ч асуудалгүй алхдаг байлаа ч, онгоцонд суухдаа өмсөхөд тохиромжгүй. Олон цагийн турш нисэх үед хөл хөөж, өвдөж, үүнээс гадна яаралтай нөхцөл байдалд гэнэт гүйх хэрэг гарвал яах болж байна.

Шинэ пүүз

Өмнө нь өмсөж хөлдөө хэвшүүлээгүй пүүзнээс татгалзах хэрэгтэй. Үүний оронд хөлд эвтэйхэн, тухтай хуучин пүүзээ сонгож өмсөөрэй.

Богино суудалтай өмд

Өдөр бүр олон мянган хүн нисэх онгоцоор үйлчлүүлдэг. Таны өмнө хэдэн зуун зорчигчид тэр суудал дээр суусан гэж бодож байна. Зөвхөн суудлын бүсний нэг сантиметрт дор хаяж 90 төрлийн бактери байдаг. Онгоцонд байгаа арьсны өвчин, гэдэсний вирусын халдвар авах магадлал ч бий. Тиймээс өндөр суудалтай өмд өмсөж, нүцгэн биеэрээ суудалд хүрэхгүй байхыг хичээгээрэй.

“Jumpsuits”

Энэ нь өмсөхөд биед тухтай ч гэлээ, та ч бас угаалгын өрөө орж, бие засах хэрэгтэй гэдгээ санаарай. Угаалгын өрөө орох бүртээ хувцсаа бүгдийг нь тайлна, багтаж ядан хөлсөө урсгаж тайлна гээд л үнэхээр төвөгтэй биш гэж үү?

Бариу хөхний даруулга

Та хатуулгатай хөхний даруулгыг хэрхэвч зүүж болохгүй. Онгоцонд суугаад удаан хугацаагаар нисэх үед бие бага зэрэг хөөдөг. Иймд хөхний даруулга тань шигдэн орж, таныг зовооно. Тиймээс сулхан, торон хөхний даруулгыг сонгоорой.

Жинс

Бариу жинсэн өмднөөс татгалзах хэрэгтэй. Энэ нь мөн л даралттай холбоотой юм. Товчилж, хэвлий хэсгээр барих өмд нь таныг тухтай суух, амьсгалах боломжийг хязгаарлана.

https://www.uchral.com/archives/7842?fbclid=IwAR18hok-90t3N7Vs4k1Mmp8WlVKYyc46Rzj_cASm4bnwY94uMJH_oQd3PN0