Агаарын тээврийн хэрэгслээр аялах үедээ илүү тав тухтай зорчиход хүмүүсийн тэр бүр мэддэггүй чухал зөвлөмжийг хүргэе.
Цонхны дэргэдэх суудалд хүйтэн байдаг
Онгоц нисч байх үед гаднах агаарын хэм -60°С хүйтэн байдаг бөгөөд энэхүү хүйтэн агаар цонхны дэргэхэд суудлуудад илүү мэдрэгддэг. Ялангуяа зуны улиралд хүмүүс нимгэн хувцасласнаас ихээхэн даардаг байна. Тиймээс та цонхны дэргэд суух дуртай бол бага зэрэг дулаан хувцаслахыг зөвлөж байна.
Кофе болон цайнаас зайлхий
Халуун уух зүйлс бэлтгэхэд онгоцонд хэрэглэдэг ус нь стафилококк зэрэг хортой бактерийг агуулж байдаг. Тиймээс цай болон кофеноос аль болох татгалзаж үүний оронд савлагаатай ус эсвэл жүүс асуусан нь илүү дээр.
Эвхэгддэг ширээ болон суудлын арын халаас онгоцон дахь бохир зүйлсүүдийн тоонд орно
Нислэгийн явцад хуримтлагдсан зарим хог суудлын арын халаасанд үлдэж хоцордогийг та анзаардаг байх. Тэдгээрийг цэвэрлэдэг ч төдийлөн хангалттай биш. Мөн эвхэгддэг ширээ байнга бохирдож байдаг бөгөөд хүмүүс хүүхдийнхээ живхийг солихдоо тогтмол ашигладаг талаар нислэгийн багийн гишүүд хэлж байна. Иймээс та ширээгээ нойтон салфетикаар арчахаас урьтаж өөрийн хувийн эд зүйлс болоод хоол ундаа хэзээ ч битгий тавиарай.
Нислэг хийхэд хамгийн тохиромжтой цаг өглөө
Хэрвээ та нислэгийн цагаа сонгохоор зэхэж байгаа бол өглөөний хуваарь сонгох нь хамгийн зөв сонголт. Өглөөний нислэг цуцлагдах, хойшлогдох магадлал хамгийн бага байдгийн дээр хэрвээ та нисэхээс айдаг бол өглөө эрт нисэхэд сэтгэл тавгүйтэл бага байдаг гэдгийг эрдэмтэд зөвлөдөг.
Унтлагын дэрийг хэт их хийлэх хэрэггүй
Унтлагын дэрийг хийлэхдээ физикийн хуулийг мартаж болохгүй. Хэрвээ та эцэст нь хүртэл хэт их хийлвэл бүхээг дэх даралт өөрчлөгдөхөд зад үсрэх аюултай.Тиймээс бага зэрэг сул үлээх хэрэгтэй.