
Турк Эйрлайнсийн Улаанбаатарын чиглэлийн нислэг 2020.01.01- нээс эхлэн ШУУД болж байгааг дуулгахад таатай байна.
Ийнхүү зорчигчид маань богино хугацаанд, тав тухтайгаар, илүү олон чиглэл рүү өдөртөө холбогдон нисэх боломжтой болж байна.
Мөн бизнес ангиллын кабинд ахлах тогооч үйлчлэхийн зэрэгцээ суудлууд 180 хэм буюу бүтэн налдаг тул
зорчигчид ядралгүй Станбулд хүрч шинэхэн нисэх буудлын Лоунжед үргэлжлүүлэн тухлах эсвэл шууд дараагийн нислэгтээ орох боломжтой.
Нислэгийн дугаар, хуваарь, цаг, агаарын хөлгийн маяг гээд бүх мэдээлэл өөрчлөгдсөн тул нийт ажилтан болон тийз авсан, захиалга хийлгэж байгаа
зорчигч бүрт мэдээллийг хүргэнэ үү.