Нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс зорчигч нь доор дурдсан аюултай барааг бүртгэгдсэн болон бүртгэгдээгүй (гар тээш) хэлбэрээр авч явахыг хориглоно.
Үүнд:
-
Тэсэрч дэлбэрэх бодис (буудуулдаг салют гм)
-
Шатамхай шингэн болон шатамхай хатуу бодис (их хэмжээний шүдэнз, асагуур)
-
Спиртийн төрлийн ундаа (спиртийн хэмжээ 70 процентоос их тохиолдолд).
-
Шахсан хий (бутаны хий болон спортын зориулалтын хүчилтөрөгч),
-
Хордуулагч бодис (шавьж устгэгч бодис г м), идэмхий бодис, цацраг идэвхит бодис, их хэмжээгээр соронзлогдсон материал исэлдүүлэгч бодис, харшил үзүүлэгч бодис болон хүний эрүүл мэнд, эд хөрөнгө, агаарын хөлгийн аюулгүй байдалд хор хөнөөл учруулах бодисууд орно.
-
Буу, сэлэм, хутга зэрэг зэвсэг, хурц үзүүртэй зүйлсийг онгоцны бүхээгт авч орохыг хатуу хориглоно.
-
* 1 зорчигчид 24-70 процентын 5 литр хүртэл спиртийн төрлийн ундаа тээвэрлүүлэхийг зөвшөөрнө. Эмчипгээний болон ариун цэврийн гэх мэт бусад зүйлийг бага хэмжээгээр авч явахыг зөвшөөрнө.
Эх сурвалж www.miat.com