Нислэгийн тийз:
- Аялагчийн нислэгийн тийзийг аялал эхлэхээс 3-аас доошгүй хоногийн өмнө гардуулах ба ингэхдээ нислэгийн цагийн хуваарийг тодорхой тайлбарлана.
- Нислэг эхлэхээс 2 цагийн өмнө нисэх буудалд очиж бүртгэл хийлгэнэ
- Паспортын хугацаа: та аялалд явахаар шийдэхдээ гадаад паспортын хүчинтэй хугацааг шалгаж хэрэв хүчингүй болох хугацаа нь 6 сараас дотогш орсон бол сунгалт хийлгээрэй.
Агаарын тээврийн компаниудтай холбоо барих утаснууд:
Airticket LLC-(976-11) 320405, 330405, 77150405, 77160405; Air China - 452548, Tianjin Airlines -75152222,
Цагийн зөрүү:
- Та аялах газрын цагийн зөрүүг аялал эхлэхээс өмнө тогтоож аваарай,
- Таны зорчиж байгаа тээврийн хэрэгслийн очих болон явах цаг тухайн газрын орон нутгийн цагаар тийз дээр тэмдэглэгдсэн байдгийг анхаарна уу.
Хилээр орж гарах журам:
- Хилээр гарах, орохдоо хуудас бөглөдөг үүнийг тухай орны үндэсний хэлээр, эсвэл англи хэлээр бөглөж болдог,
- хутга болон үзүүртэй эд зүйлийг ачаанд өгөх чемадондаа хийх,
- хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйл авч явахгүй байх,
- аюулгүйн бүсээр нэвтрэхдээ заримдаа гутлаа тайлж гарахыг шаарддагийг анхаараарай,
- аюулгүйн хяналтаар орж гарахдаа хувийн эд зүйлээ мартаж болохгүй,
- Та аялж байгаа газартаа төөрөх магадлалтай учраас байрлаж байгаа зочид буудлын хаягаа биедээ авч яваарай,
- Зочид буудлын хаягаа таксины жолоочид үзүүлж тусламж хүсээрэй,
- Илүү ачааны хязгаар: Хувийн хэрэглээний эд зүйл: таны үнэ төлөхгүй авч явах ачааны нийт жин 20 кг-аас хэтрэхгүй хязгаартай, энэ хязгаараас илүү ачаа авч явбал төлбөртэй байна, аяллын явцад хувийн хэрэглээний эд зүйлээ цаг агаарын болон өөрийн онцлогт тохируулан авч яваарай, Үүнд: цув, нарны хаалт, нүдний шил, оо, сойз, саван, шампунь, тамхи, гэх мэт,
Цаг агаарын байдал болон ёс заншилыг мөрдөх: Валют, үнэт эдлэл:
- Аялах газрынхаа цаг агаарын байдал, аялах хугацааны төлөв байдлыг судлаад түүнд тохирсон хувцас авч явахыг зөвлөж байна,
- Аялалд явахын өмнө аялах газрын үндэстэн ястаны ёс заншил, нийтээр дагаж мөрддөг онцлог дүрэм журмыг судалж түүнийг дагаж мөрдөх,
- Хувийн үнэт эдлэлээ алдахаас сэргийлж зочид буудлын сейфэнд хадгалах, эсвэл зочид буудалд тогтоосон журам байгаа түүнийг мөрдөх,
- явахын өмнөх өдрийн хэрэглээний валютийг сольж авч явах нь зохимжтой,
- Валютаа банкинд солихыг зөвлөж байна,
Аялагчийн хариуцлага:
- Группээс салан дур мэдэн гадуур явахгүй байх
- архи, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхгүй байх,
- согтууруулах ундаа хэрэглэсний улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд нь хохирол учирсан, аяллын явцад аялагчийн буруугаас гарсан бодит хохирол, зардлыг аялагч өөрөө хариуцна.
- мини-бар, утасны яриа, хоолны нэмэлт зардал, гаалийн татвар, илүү ачаа тээшний төлбөр, төлөвлөгдөөгүй тээвэрлэлт гэх мэт төлбөрийг аялагч өөрөө хариуцна.
- Аялагч нь ахлагчийн заавар зөвлөгөөг хүндэтгэн үзэж, өөрийн эд зүйл, паспорт, мөнгө төгрөгөө хариуцах ба аяллын маршрут, цагийн хуваарийг нарийвчлан баримтлана.
- Аяллын явцад аялагчийн буруугаас болж гарсан аливаа хохирол тухайлбал: зочид буудал, рестораны эд зүйлийг хагалж эвдэх, зочид буудлын өрөөний түлхүүр, хаалганы картыг үрэгдүүлэх, гэмтээх, зочид буудлын цагаан хэрэглэлийг урах, гэмтээх зэрэг зөрчлийг тухайн аялагч өөрөө хариуцна.
- Бусдыг хүндэтгэн, тав тухтай байдлыг нь хадгалах.
- Аялагч өөрийн буруугаас онгоцны тийзээ үрэгдүүлэх, онгоцноос хоцрох, ийнхүү хоцорсноос үүдсэн гарах аливаа зардал, хохирлыг өөрөө хариуцна.
- Аялагч нислэг болон галт тэрэгний тийзээ хатуу нөхцөлтэй авсаныг анхаарах, хэрэв түүнийг солих, өөр хүнд шилжүүлэх, хугацааг өөрчлөх, цуцлах зэрэг нөхцөл үүсвэл түүнтэй холбогдон гарах зардлыг өөрөө хариуцна.
- Аялагч аялалд гарахын өмнө өөрийн эрүүл мэндээ эмнэлгээр магадлуулсан байна.
Аялагч бага насны болон насанд хүрээгүй хүүхэд авч яваа тохиолдолд асран хамгаалж, хариуцаж явна.
Авто замын хөдөлгөөн:
Аялах орны авто замын хөдөлгөөний чиглэлийг урьдчилан мэдэх нь аюулгүй байдлаа хангаж зам хөндлөн гарахад чухал ач холбогдолтой.Япон, Англи, Гонконг,Тайланд, Малайз, Сингапур зэрэг орнуудад авто замын хөдөлгөөн нь зүүн гарын дүрэмтэй. Ийм учир зам хөндлөн гарахдаа эхлээд баруун гар тийш харна гэдгийг анхаарах нь чухал