орох
 

ЦАГИЙН ЗӨРҮҮНИЙ НӨЛӨӨЛЛӨӨС СЭРГИЙЛЭХ НЬ

Цагийн зөрүүний нөлөөг багасгах доорхи хоол ундны дэглэмийг олон мянган хүн хэрэглэж бие мах бодийн дотоод цагаа шинэ нөхцөлд дасган зохицуулдаг байна. Ер нь нислэгээс 3 хоногийн өмнөөс хоол ундаа зохицуулж, биеэ дасгах бэлтгэл хийх хэрэгтэй. Энэ нь очих газрынхаа цагаар өглөөний цайгаа тохируулж уух явдал.

Эхний өдөр нь өглөө, өдрийн хоолондоо уураг, нүүрс усаар баялаг хоолыг их хэмжээгээр идэх, кофе уувал здээс хойш 15-17 цагийн хооронд уух нь зүйтэй. 2 дахь өдөр нь харин хөнгөн хоол, салад шөл, жимс, жимсний шүүс хэрэглэх бөгөөд мөн кофе уувал 15-17 цагийн үед уух хэрэгтэй. 3 дахь өдрөө эхний өдрийн адилаар хооллоно. Харин 4 дахь өдөр нь та ниснэ. Ингээд очиж буй газрынхаа өглөөний цайны цаг болтол юм идэхгүй байж байгаад цаг нь болмогц цайгаа ууж эхлэх хэрэгтэй. Ийнхүү тус нутгийн цагаар үргэлжлүүлэн хооллоно.