орох
 

БИЕ ЧИЛВЭЛ

Хэрвээ таны бие чилж байвал амарч тайвшрахад тустай дасгалыг хэлж өгье. 

Үүний тулд тухтай байрлалд тайван суугаад , толгойгоо гэдийлгэн, нүдээ анин, хөлийнхөө улнаас эхлэн нүүр хүртэлх бүх булчингаа суллаж өгнө. Ийнхүү амьсгалаа уртаар авч гарган, 2-3 минут тайван байх хэрэгтэй. Хөмсөгөө зангидан хүчилж болохгүй. Ер нь биед зарцуулдаг мэдрэлийн хүч нөөцийн 4/1 хувийг нүд дангаараа хэрэглэдэг гэдэг. Иймээс нүднийхээ чилээг гаргаж амрааж байх нь бүх биеийг тайвшруулахад гайхалтай нөлөө үзүүлдэг.

Гартаа иллэг хийх.

Учир нь гарт мэдрэлийн олон төгсгөлүүд байдаг. Гарынхаа хурууны завсар хоорондуур иллэг хийх, алганы хонхорт багахан хүчээр дарж өгөх нь сэтгэл санааг тайвшруулж амраана. Хуруунуудад тос түрхэн иллэг хийвэл бүр сайн бөгөөд эхлээд зүүн гартаа, дараа нь баруун гартаа 5 минут хэртэй хийвэл хэр зэрэг үр дүнтэй ажил болохыг нь та мэдэрнэ.