орох
 

СУУХ БАЙДАЛ Ч БАС НӨЛӨӨТЭЙ

Оллон онгоц байтугай машин тэргээр явж байхдаа ч дотор нь эвгүйрхдэг. Ийм зовиуртай хүмүүст цагаан гааны үндэс нь тустай гэнэ. Ялангуяа байгалийн цэвэр бүтээгдэхүүн цагаан гааны үндэсийг нунтаглаж хийсэн бэлдмэлээс 2 дуслыг уувал үр дүнтэй болохыг судалгаагаар нотолсон байна. Иймээс онгоцонд суухын өмнө ч бас хэрэглэж болох юм. Гэхдээ та ийм зовиуртай бол автомашины донсолгоо багатай хэсэг болох урд талын суудал, нисэх онгоцонд бол далавчны харалдаа суудал, усан онгоцонд бол тавцангийн дунд хэсэгт суувал харьцангуй гайгүй байх болно. Аль болохоор онгоц, машинд яваагаа мартагнан өөр сайхан зүйлд анхаарлаа хандуулаарай.