орох
 

“ТЭНГЭРИЙН НАЙЗУУД” НИСЛЭГИЙН ФЕСТИВАЛЬ ИРЭХ САРД БОЛНО

Нислэгийн улирлын нээлт болгон нисэгчдийн оролцоог нэмэгдүүлэх, туршлага солилцох, нэгдэх зорилгоор “Аюулгүй нислэгийн соёлыг түгээх” уриатай “Sky friends & Ulaanbaatar 5th paragliding festival” ирэх зургадугаар сарын 8-нд Цонжин болдогт байрлах Нислэгийн төвд болно.

2014 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн нислэгийн фестиваль энэ жил агаарын тээврийн холбоод авиа компаниудтай хамтран “Тэнгэрийн найзууд” нэртэйгээр зохион байгуулагдахаар болжээ.

Монголын ханглайдинг, параглайдингийн нийгэмлэгээс зохион байгуулж буй уг нислэгийн фестивалийг Монголын шүхрийн спортын нийгэмлэг, Монголын агаарын спортын холбоо болон Ерөнхий зориулалтын агаарын тээврийн холбоо, Young Eagle general aviation, Paragliding club Mongolia, Нислэг төв хамтран зохион байгуулагчаар ажиллаж байна.

“Тэнгэрийн найзууд” фестивалийн үеэр дараах арга хэмжээ, үйлчилгээ болно.

  • Улаанбаатар хотын 5 дахь удаагийн параглайдингийн фестиваль
  • Параглайдингийн цэгэн буултын шилжин явах цомын нээлттэй тэмцээн
  • Агаарын чөлөөт нислэгийн үзүүлэх тоглолт (онгоц, параглайдер, парамотор, парашют)
  • Параглайдинг, парашют спорттой танилцах өдөрлөг, өөрийн биеэр хийж үзэх
  • Параглайдинг тандем нислэг буюу зорчигчтой нислэгийн үйлчилгээ
  • UTV, ATV, 4 дугуйт мотоциклоор аялах түрээсийн үйлчилгээ
  • Урлагийн тоглолт, шоу арга хэмжээ

Дэлгэрэнгүй мэдээллийг Fly with us Монголын агаарын спорт сонирхогчдын группUlaanbaatar paragliding festival фэйсбүүк хуудсаас аваарай.