орох
 

БНСУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНААС ВИЗ ОЛГОЛТЫН ТАЛААР

10:49 өнөөдөр

Визний материал бүрдүүлэлтэд хуурамч бичиг баримт их байгааг БНСУ-ын Элчин сайдын яамнаас мэдээлж байна. Ажлын тодорхойлолтоос эхлээд банкны баталгаа төрийн бичиг баримтыг хүртэл дуурайлган хийж байгаа нь зөвхөн виз хүсэгчийн бус хоёр орны харилцаа, итгэлцэлд сөргөөр нөлөөлнө гэдгийг ойлгох хэрэгтэйг тэд онцолж байна. Мөн виз гаргаж өгнө гэсэн хуурамч мэдээллийн дагуу иргэд цаг зав, сэтгэл санаа, мөнгөөр хохирч байгаа тул ЭСЯ манай улстай хамтран энэ тал дээр анхаарал тавьж ажиллах юм байна. 

Визний материал болон визтэй холбоотой мэдээллийг иргэдэд илүү ойр хүргэхээр, виз хүлээх хугацааг багасгах тал дээр ч анхаарал тавин ажиллаж байна. Мөн олон удаагийн визний талаар ч өмнөх шигээ бодлого барьж ажиллана гэдгийг онцоллоо. 

ЭСЯ-наас өмнө нь хариуцлагатай аялаад ирсэн иргэдийн визийг хурдан хугацаанд гаргах, виз гаралтыг нэмэгдүүлэх талаар Засгийн газартайгаа хамтран ажиллаж байгаа гэдгээ ч мэдээллийн үеэр дурдаж байна. 

10:46 өнөөдөр

БНСУ-ын визийн шинэчлэгдсэн журам: 

  • БНСУ-д зорчиж байсан иргэн
  • Төрийн албан хаагч болон төриын өмчит аж ахуын нэгжийн үндсэн ажилтан(хэлтсийн даргаас дээш албан тушаалтан)
  • БНСУ-ын иргэншилтэй болсон иргэний эцэг эх, хүүхэд, БНСУ-ын иргэний эхнэр, нөхөр, мөн хоер улсад гэрлэлтээ батлуулаад 1 ба түүнээс дээш жил зүй есоор амьдарч буй БНСУ-ын иргэний эхнэр, нөхрийн эцэг, эх, 18-ваас доош насны хүүхэд
  • Олон удаагийн виз авсан иргэний гэр бүл

09:17 өнөөдөр

БНСУ-ын Элчин сайдын яамнаас Монгол иргэдийн визний хамрагдах хүрээг нэмэгдүүлэх талаар мэдээлэл хийж байна. Мөн есдүгээр сарын 15-22-нд Улаанбаатарт зохион байгуулах "Солонгосын 7 хоног-2018" арга хэмжээний үеэр: 

  • Сөүлийн гудамжны фестиваль
  • Солонгос киноны өдөрлөг
  • Элчин сайдын нэрэмжит Таэквондогийн тэмцээн
  • Го даамны олон улсын тэмцээн зохион байгуулж Солонгосын соёлыг танилцуулах талаар мэдээлэл хийж байна.